Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн цэцэрлэгүүдэд эмчийн өрөөний шаардлагатай тоног төхөөрөмжийг олголоо

"Эрдэнэс таван толгой” ХК-нь Чингэлтэй дүүрэгтэй байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичиг, нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, багачуудын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор дүүргийн төрийн өмчийн 30 цэцэрлэгт эмчийн өрөөний шаардлагатай тоног төхөөрөмжийг олголоо.
Тоног төхөөрөмжийн дээжийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн болон "Эрдэнэс таван толгой” ХК-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Х.Батсайхан нар цэцэрлэгүүдийн төлөөлөлд гардуулан өгсөн юм. Энэ үеэр дүүргийн Засаг дарга боловсролын салбарыг дэмжин ажиллаж байгаа "Эрдэнэс таван толгой” ХК-ийн хамт олонд дүүргийн боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагч, хүүхэд, багачуудын өмнөөс талархаж буйгаа илэрхийлэн цаашид олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх болно гэдгийг онцоллоо.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen