Өдрийн цагаар дуг хийх нь зүрхний өвчин тусах эрсдлийг бууруулдаг
Долоо хоногт 1-2 удаа өдрийн цагаар дуг хийснээр зүрхний шигдээс зэрэг зүрх судасны эмгэг тусах эрсдэл буурдаг болохыг нэгэн шинэ судалгаагаар тогтоожээ. Швейцарын Лозанна хотын Их сургуулийн эмнэлгийн судлаачид дуг хийх давтамж, хугацаа болон зүрх судасны эмгэг тусах эрсдэл хоорондын харилцан хамаарлыг судалсан байна.
35-75 насны 3462 хүнийг таван жилийн турш судлахад долоо хоногт 1 юм уу 2 удаа өдрийн цагаар 5-60 минут дуг хийдэг хүмүүс зүрхний шигдээс болон зүрх судасны бусад эмгэгээр өвчлөх эрсдэл 48 хувиар бага байжээ. Уг ажиглалтын судалгааг Их Британийн Зүрх судасны эмгэг судлалын нийгэмлэгийн “Heart” сэтгүүлд мягмар гарагт нийтэлжээ. Харин дуг хийх давтамж ойр болон хугацаа их хүмүүст дээрхтэй ижил холбоо хамаарал ажиглагдаагүй байна.
Э.Хулан