Нойр дутуу байх нь ямар аюулд хүргэдгийг эрдэмтэд хэлжээ

Нойр дутуу байх нь ямар аюулд хүргэдгийг эрдэмтэд хэлжээ

 

Ажил дээрээ сэтгэл санааны хямралд өртөх, нойр дутуу байх нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг эрдэмтэд илрүүлжээ.

Эрдэмтэд 25-60 насны хөдөлмөр эрхлэх чадвартай 1959 хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Судалгааны ажлыг “European Journal of Preventive Cardiology” сэтгүүлд нийтэлсэн байна. Судалгаанд оролцсон хүмүүс чихрийн шижингээр өвчлөх юмуу даралт нь ихэсдэг хүмүүс байсан аж.

Нойр дутуу үед юмуу стресстэй үед даралт ихсэх нь зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэлийг 3 дахин нэмэгдүүлдэг аж. Мэдрэлийн хэт ачаалал нь зүрх судасны өвчлөлөөр өвчлөх эрсдэлийг 1.6 дахин нэмэгдүүлэхэд хүргэдэг бол нойр дутуу байх нь 1.8 дахин нэмэгдүүлдэг байна

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen