Шадар сайд Ө.Энхтүвшин Э.Оюунболдын цолыг хураах асуудлаар Ерөнхийлөгчид хандана

Үндэсний бөхийн Улсын аварга цолтой Э.Оюунболд баяр наадмын барилдаанаар допинг хэрэглэсэн нь өчигдөр тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан тэрээр "Би допинг хэрэглээгүй. Миний шээсийг сольсон байна" гэх тайлбарыг өгөөд байгаа билээ. Тэгвэл Шадар сайд Ө.Энхтүвшин Улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах асуудлаар Баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороог хуралдуулж, дараа нь Ерөнхийлөгчид хандахаар болжээ.

Ж.Бат

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen