"Улз Гол" компани нууцаар алт олборлож байжээ
БОАЖ-ын сайдын тушаалаар Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт алт олборлож буй компаниудийн тусгай зөвшөөрлийг цуцлаад буй. Тодруулбал, тус суманд үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн алтны компанийн үйл ажиллагааг МХЕГ-ын улсын ахлах байцаагчийн актаар зогсоосон юм. Гэвч "Улз гол" компани зөвшөөрөлгүйгээр алт үргэлжлүүлэн олборлож байсныг мэргэжлийн хяналтын байцаагчид шалгалтаар илрүүлжээ. Тиймээс зөвшөөрөлгүй олборлосон алтыг хурааж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Угз гол компани нь өмнө нь хэд хэдэн хууль зөрчсөн үйлдэл гаргаж байсан компани юм.
Г.Эрдэнэ
Эх сурвалж: 24tsag.mn