Дэлхийн хамгийн аюултай 10 авто зам

Жил бүр зам тээврийн ослоор 1,3 сая хүн нас бардаг гэсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаа байдаг. Ингээд Америкийн телевизийн CNN сувгаас нэрлэсэн дэлхийн хамгийн аюултай 10 замыг танилцуулъя.


1. Афганистаны нийслэл Кабул хотын Желалабада суурингийн зам. 65 км үргэлжилдэг энэ замаас өдөр бүр машин унаж осолддог байна. Уулын хажуугаар зарим хэсгээрээ 600 метрийн өндөрт өгсдөг бөгөөд нарийхан эргэлтүүдтэй ажээ. 


2. Боливын Үхлийн зам. Энэ зам Боливын Ла-Пас хотыг Андын нуруунд оршдог жижигхэн колони хот болох Кориокотой холбодог байна. Уг зам 3600 метр үргэлжилдэг бөгөөд 800 метр нь гүн ангалын ирмэгийг дайрдаг ажээ. Статистикийн мэдээгээр, энэ зам дээр хоёр долоо хоног тутамд азгүй явдал гардаг бөгөөд жил бүр 100-200 хүн амиа алддаг ажээ.


3. Иракийн Үхлийн зам. Одоогоор Иракийн ихэнх зам аюултай байгаа боловч Эль-Кувейт хотыг Басра хоттой холбодог 80 дугаар зам бүр Персийн булангийн дайны үед үхлийн гэх нэрийг авчээ. 1991 онд энэ замаар Иракийн танк, ачааны автомашинуудын цуваа явж өнгөрдөг байсан бөгөөд Америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөд өртдөг байв. Тухайн үед тээврийн 2700 нэгж хэрэгсэл устгагджээ. Харин амь үрэгдсэн хүмүүсийн тоог тодорхой тогтоогоогүй боловч шинжээчдийн тооцоолсноор, «Үхлийн зам» дээр 300-гаас 10 мянга хүртэл хүн амь насаа алдсан байна. 


4. Хархорум зам. Энэ зам нь Хунжерабын даваагаар 4693 метрийн өндөрт Хятад, Пакистаныг холбодог бөгөөд эртний Торгоны замын чиглэлээр явдаг байна. Замын Пакистаны нутаг дэвсгэр дээгүүрх хэсэг нь засаагүй шороон болдог учраас үер, хөрсний гулгалтад өртөх нь их байдаг ажээ. «Найрамдлын зам» гэж нэрлэдэг энэхүү замыг барих үеэр Пакистаны 810, Хятадын 82 ажилчин амиа алдсан байна. 


5. Энэтхэгийн Зожи Ли даваа. Кашмир мужийг Ладакх мужтай холбодог энэ зам 3528 метрийн өндөрт уулыг ороосон байдаг бөгөөд хамгаалалтын хашлага байдаггүй ажээ. 


6. Хятадын Гоульянг хонгил. Энэ хонгилыг Тэроко хавцлыг гараар ухаж гаргажээ. Урт нь 1,2 км, өргөн нь 4 метр, өндөр нь 5 метр бөгөөд зарим хэсэгтээ ангалаас тусгаарлах ханагүй байна. Нутгийн оршин суугчид уг замыг «алдааг тэвчдэггүй зам» гэж нэрлэдэг гэнэ. 


7. Их Британийн Видоу-Мэйкер зам. Үзэсгэлэнт хөдөө нутгийн энэ зам нь Будант Альбионы хамгийн аюултай зам юм. 2006-2008 оны хооронд уг зам дээр 34 томоохон осол бүртгэгджээ. 


8. Хорватын эрэг хавийн зам. Тус улсад зам тээврийн ослоор жил бүр 11 мянган жолооч амь насаа алддаг байна. Үүний ихэнх тохиолдол нь огцом эргэлтүүдтэй эрэг хавийн зам дээр гардаг ажээ. 


9. Чилийн Лос Караколесын зам. Энэ зам Андын нуруугаар Чили, Аргентиныг холбодог бөгөөд маш эгц налуу газруудыг дайран өнгөрдөг байна. 


10. Италийн Стельвио зам. Дээрээс харахад хүүхдийн муруй сарий бичиг шиг энэ зам 180 градусын 60 эргэлттэй ажээ. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen