Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг хүнд даацынх болгоно

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг хүнд даацынх болгоно

 

Тавантолгойгоос нүүрс тээвэрлэх зорилго бүхий Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг хүнд даацынх болгож, шинэчлэх ажил энэ хавраас эхэлнэ гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Уг авто замыг 2011 онд ашиглалтад оруулсан бөгөөд 239 км урт, хучилтын өргөн нь 7.5 метр өргөнтэй хоёр урсгалтай, хоёр талдаа 1.5 метр өргөнтэй тус тус хөвөөтэй, хатуу хучилтын доор 20 см цементээр бэхжүүлсэн суурьтай нүүрс тээвэрлэх зориулалт бүхий зам юм.

Энэ улиралдаа багтаан эхлэх автозамын засвар шинэчлэлийн ажил Зам тээврийн хөгжлийн яамны 2017 оны төлөвлөгөөт ажлын нэг ажээ.

Одоогоор засварын ажил яг хэдний өдөр эхлэх нь тодорхой байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen