С.Баярт хариуцлага тооцох нь тодорхой болсон уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийх айлчлалынхаа үеэр АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзсан билээ.

Уулзалтын үеэр АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж Монголын талд туслалцаа үзүүлнэ хэмээсэн нь Монголын улс төрийн орчинд ихээхэн дуулиан дэгдээж байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга уг уулзалтанд ихээхэн ач холбогдол өгч байсан тул Монголын талаас улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг айлчлалынхаа бүрэлдэхүүнд багтаасан байв.

Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр амласан оффшор данстангуудад хариуцлага тооцох амлалтаа ямар нэгэн хэлбэрээр биелүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч буй аж.

Мөн эх сурвалжуудын өгүүлж буйгаар Монгол Улсын Ерөнхий Сайд асан С.Баяртай холбоотой үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг АНУ-аас дэлгэрэнгүй олж авах, түүнд хариуцлага тооцох нь тодорхой болсон бололтой. Ийм дүгнэлтийг Монгол Улс төр дэхь С.Баярын анд нөхөд хэдийн хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ямар нэг хэлбэрээр ойлголцохоор хичээж эхэлсэн гэнэ. 

П.Энхмандах

Эх сурвалж: sonin.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen