Эцэг үр хамтдаа үлдлээ
Сүүлийн үед Увс аймгийн Улаангом сумд хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа талаар мэдээлсэн. Тодруулбал тус аймгийн ГБХЗХГ-ын дарга болон Тувагийн албаны хүмүүс иргэн Б.Баянмөнхийн 7 настай охиныг эцгээс нь хүчээр салган Орос руу авч явах гэж байна гэсэн мэдээлэл нийгмийг цочроосон.
Энэхүү мэдээллийн дагуу аймгийн ИТХ-ын гишүүн Ц.Батболд аймгийн цагдаагийн газрын дарга Б.Мөнхбат, ГБХЗХГ-ын дарга Нансалмаа нарт хүсэлт гаргаж үнэн зөвийг тодруулахыг хүссэн байдаг. Харин өнөөдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Тува улсын албаны хүмүүстэй уулзан эрх нь зөрчигдөөд байгаа эцэг охин хоёрыг амьдын хагацлаас салгасан байна.
![]() ![]() |
Нэгэн гэр бүлийг сайн сайхны төлөө, хүн хүний эрхийг сахин хамгаалж, нийгэмд шударга ёс тогтоож, Монгол улс өөрийн хууль дуүрэмтэй бас дэлхий дахинаа хүлээсэн үүрэг хариуцлагатай улс гэдгийг харууллаа.