Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Архангайд хэлэлцүүллээ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 06 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Архангай аймагт ажиллалаа.  БСШУС-ын сайд энэ удаа Монгол улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийг хийх болон мөн тус аймагт явагдаж буй зарим бүтээн байгуулалтын үйл явцыг шалгах зорилготой тус аймагт ажиллалаа. БСШУС-ын сайдын удирдсан ажлын хэсэг эхлээд Архангай аймгийн Төвшрүүлэх суманд очиж, тус сумын иргэд хөдөлмөрчидтэй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар уулзалт хэлэлцүүлэг хийснээр эхлэв.  Үүний дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат нутгийн иргэдэд дэлгэрэнгүй танилцуулж, Үндсэн хуульд яг ямар ямар нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буй талаар сумын иргэд хөдөлмөрчдөд тайлбарлалаа. Танилцуулга хийсний дараа ажлын хэсгийнхэн ард иргэдийн санал бодлыг сонссон бөгөөд энэ үеэр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Иргэдийн хурлын дарга Б.Батжаргал болон тус сумын Иргэдийн хурлын Тамгын газрын дарга А.Ганхуяг нар өөр өөрсдийн санал бодлыг хэлж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж  байгаагаа илэрхийлэв. Иргэдийн хурлын Тамгын газрын дарга А.Ганхуяг  хэлэхдээ: “Сум орон нутагт хэт намчирхал буюу намаар талцсан улстөржилт маш их байна, сум орон нутагт ерөөсөө улстөржилт гэж баймааргүй байна, мөн сумдын  төрийн албан хаагчдыг дээрээс томилдог явдлыг таслан зогсоож, сумдад өөрсөдөд нь  эрх мэдлийг олгодог болмоор байна. Миний бие Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон гэдэгтэй санал нэг байгаа, манай аймагт энэхүү хэлэлцүүлэг өрнөж байгаад талархаж байна” гэв.

Үүний дараа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдтэй уулзалт хийлээ. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлэлцүүлгийн эхэнд Үндсэн хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдэд уншиж танилцуулсан бөгөөд үүний дараа сумын иргэд өөр өөрсдийн санал бодлыг илэрхийлсэн юм.

baatarbileg said-2

Хэлэлцүүлгийн үеэр Цэнхэр сумын иргэд сум, орон нутгийг улс төрийн нам эвслээс ангид байлгах нь зүйтэй гэдгээ эрхэм гишүүнд илэрхийлэхийн ялдамд сумын засаг даргыг нутгийн ард иргэд өөрсдөө сонгодог болох тогтолцоог  маш зөв шийдвэр гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Сумын даргыг иргэд өөрсдөө огцруулж болох уу гэсэн асуултад УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх М.Үнэнбат: “Сумын ард иргэд өөрсдөө шууд засаг даргаа огцруулах боломжгүй, харин иргэд та бүхэн засаг даргаа сонгохдоо маш хариуцлагатай хандах хэрэгтэй” гэсэн хариултыг өглөө. БСШУС-ын сайд тус суманд зочлох үеэрээ сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын ажил болон тус сургуулийн 60 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажилтай танилцлаа. Тус сургуулийн хамт олон энэ жил амжилт бүтээл арвинтай байгаа аж. Мөн тэднийх сургуульдаа их засвар хийж, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр шинэ ариун цэврийн байгууламжтай болсон талаараа БСШУС-ын сайдад ярив. Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдтэй уулзалт хийсний дараа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн ахалсан ажлын хэсэг Архангай аймгийн  төв болох Цэцэрлэг хотыг зорьж, тус хотын иргэдтэй уулзалт хийв. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн үеэр тус хотын иргэд хөдөлмөрчид Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг яагаад 9 жилээр  сонгохоор болж байгаа болон шинэ Үндсэн хуулиар Ерөнхийлөгчийг 8 жилээр сонгох төслийг дэмжиж байгаагаа илэрхийлцгээсэн юм.

baatarbileg said-3

baatarbileg said-4

Иргэн О.Цэвэгжав “УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг шинэ Үндсэн хуулинд оруулж өгвөл сайн байна, мөн сум баг иргэдийн хурлын тэргүүлэгчдийг сонгох шинэ өөрчлөлт цаашдаа янз бүрийн маргаан дагуулж бозошгүй учир үүнийг маш нарийн нягталж байж шийдвэрлэх ёстой, үүнийг эрхэм гишүүн анхааралдаа авч УИХ-ын гишүүдэд хэлж өгөөрэй. Ерөөс Монгол улсын эцэг хууль болох  Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт хийхдээ маш сайн судалж байж өөрчлөлт хийх хэрэгтэй. Түүнээс биш цөөхөн хэдэн хүмүүс хуралдаж байгаад хөнгөн хуумгай шийдвэр гаргаж огт болохгүй, гадны улс орнуудын Үндсэн хуулийг бас анхаарч уншиж судалж  байж шийдвэр гаргах ёстой” гэлээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Та бүхний энэ бүх хэлж дэвшүүлж буй саналыг бид УИХ-ын Байнгын хороодод албан ёсоор уламжилж, Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа иргэд олон нийтийнхээ санал бодлыг заавал тусгана гэдгээ илэрхийлье” гэлээ.

baatarbileg said-1

baatarbileg said-8

baatarbileg said-5

baatarbileg said-9

Ж.Батдорж 

Эх сурвалж: BOLOD.mn 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen