Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи бүсчилсэн сургалт Говь-Алтай аймагт боллоо

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи бүсчилсэн сургалт Говь-Алтай аймагт боллоо

 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны ажлын алба /төсөл хэлэлцүүлэгч баг/ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэхээр Баянхонгор аймгийн Баянхонгор, Богд, Галуут суманд 2017 оны 7 дугаар сарын 31-нээс 8 дугаар сарын 02-ны өдрүүдэд бүсчилсэн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ.

Тэгвэл Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд зохион байгуулж буй сургалт, хэлэлцүүлгийг Говь-Алтай аймагт үргэлжлүүлж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи бүсчилсэн сургалт өнөөдөр (2017.08.04) Говь-Алтай аймгийн төв Алтай суманд боллоо.  Сургалтад Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, аймгийн Прокурор, Шүүх, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Онцгой байдлын газар, Аудитын газар, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн зөвлөл, мөн Есөнбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тамгын газар болон 11 багийн ИНХ төлөөлөл, нийт 64 албан хаагчид хамрагдлаа.

Дээрх зургаан багц сэдвийн хүрээнд зохион байгуулсан сургалтын үеэр албан хаагчид зөвхөн тодруулга авахын зэрэгцээ бас иргэнийхээ хувьд саналаа илэрхийлж байсан юм. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга М.Мянганбуу, аймгийн төвд сумын статус байх шаардлагагүй зөвхөн орон нутгийн статустай хот гэж байгаад захирагчийн ажлын алба байвал зохистой. Мөн 59-р зүйлийн 3 дахь хэсэгт, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгох бөгөөд тухайн шатны Хурлын төлөөлөгчийн 10 хувь нь төрийн жинхэнэ албан хаагч байж болно гэсэн санал хэлж байв.

Ийнхүү өнөөдрийн сургалт асуулт, хариултаар үргэлжилж, төсөл хэлэлцүүлэгч баг үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг үдээс хойш иргэдийн дунд өрнүүлэх юм.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen