Монгол эмэгтэй Австралид өөрийн нэрийн брендээ гаргав

Монгол эмэгтэй Австралид өөрийн нэрийн брендээ гаргав

 

Олон улсын сэтгүүлч О.Оюунцэцэг Австрали болон Шинэ Зеландад өөрийн нэрийн брендээ гаргажээ. Тэрбээр, RackCorp гэх Австралийн томоохон компанид PR менежерээр ажилладаг бөгөөд хамгийн анх ажлын гараагаа тус орны телевизээс эхэлсэн гэдэг.

О.Оюунцэцэг брендээ өөрийн нэрийн товчлолоор "OOGII” гэж нэрлэсэн бөгөөд зөвхөн үхрийн арьс болон могойн арьсаар гар цүнх, өндөр өсгийт үйлдвэрлэж эхэлжээ. 

Загварлаг, чанартай, хөлд эвтэйхэн боломжийн үнэтэй гутлыг үйлдвэрлэх зорилготой тэрбээр, брендийн нээлтээ ирэх хоёрдугаар сард хийнэ гэнэ. Нээлтийн дараагаар дэлхийн өнцөг булан бүрт бүтээгдхүүнээ онлайнаар худалдаалах аж.

Мөн ирэх есдүгээр сард хуримын тэмдэглэлт өдөрт зориулан цөөн тоогоор сваровски шигтгээтэй могойн арьсан өндөр өсгийт үйлдвэрлэх гэнэ.

Э.Сайнзаяа

http://time.mn/content/83234

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen