Энхийг сахиулах ажиллагаанд явуулна гээд 3.5 сая төгрөг авсан хурандааг шалгаж байна

Энхийг сахиулах ажиллагаанд явуулна гээд 3.5 сая төгрөг авсан хурандааг шалгаж байна

 

Энхийг сахиулах ажиллагаанд явуулна гээд цэргийн алба хаагчаас хахууль авсан гэх гомдлыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Тодруулбал, ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга, хурандаа Ц.Жавхланбаатар нэгэн ахлагч цолтой залуугийн ар гэрийнхнээс энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж өнгөрсөн онд 3.5 сая төгрөг авчээ.
 
Гэвч тэр ахлагчийг Афганистан руу ч, Өмнөд Суданд ч явуулаагүй тул ар гэрийнхэн нь АТГ-т хандсан байна.
 
Цэргийн алба хаагчийн ар гэрийнхэн ийнхүү хууль сахиулах байгууллагад хандмагц хурандаа Ц.Жавхланбаатар 3.5 сая төгрөгийг нь буцааж өгсөн гэх мэдээлэл ч байна.
 
Ц.Жавхланбаатар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтэст Эрүүгийн хуулийн 17.3-т заасан бусдаас их хэмжээний мөнгө залилан мэхэлсэн хэрэгт шалгуулж байжээ.

Мөн л дээрх байдлаар 10 сая төгрөг залилан мэхэлсэн байж болзошгүй хэмээн цагдаагийнхан шалгаж байхад нь прокурор хэргийг нь татаж хянахаар шилжүүлж аваад хэрэгсэхгүй болгожээ.
 
О.Гэрэл
Оллоо.mn 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen