Д.Түвшинжаргал булаацалдаад буй байрыг хууран мэхлэх замаар өөрийн нэр дээр бүртгүүлжээ

Юуны өмнө энэ сэдвийг дахин хөндөж буйдаа уучлалт хүсье. Гэвч урьдчилан төлөвлөж, зохион байгуулсан гэж хэлж болох энэхүү залилангийн хэргийн талаар дуугарахгүй байж чадахгүй нь ээ.

Нэгэн цагт ханилж явсан эр нь нүүр буруулаад, гэрлэлтээ цуцлуулахдаа амьдарч буй байрных нь үнийн талыг авна хэмээн бүсгүйгээсээ нэхэмжилж, шүүх ч түүний хүсэлтийг ёсоор болгосон талаар та бүхэн уншсан, сонссон байх. Өнгөцхөн харахад, хуулийн хүрээнд шийдсэн мэт боловч үнэндээ энэ бүхэн эхнээсээ хууль бус байж. Тайлбарлая л даа.

Нэгдүгээрт, Ш.Чимэдцэеэ, Д.Түвшинжаргал нар нь ерээд оны сүүлээс хамтран амьдарч эхэлсэн ч 2005 оны 3-р сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан аж. Үүнээс сар гаруйн өмнө буюу 2005 оны 2-р сард Ш.Чимэдцэеэ дуучин маань Ардын жүжигчин цолныхоо мялаалгын цайллагыг хийх үед нутгийн дүү Б.Мөнхцэцэг түүнд “Оддын хотхон” дахь 122 м.кв байр, машины гаражийн хамт бэлэглэж, ээж, дүү хоёр нь байрны түлхүүрийг шинэхэн эзэнд нь гардуулжээ.

Энэ явдлын дараа Ш.Чимэдцэеэ “Найман шарга” валютын захын орчимд өөрийн нэр дээр авсан газар болон Гачууртад байрлалтай амины орон сууцаа Б.Мөнхцэцэгийн дүү Б.Мөнх-Эрдэнэд бэлэглэсэн байдаг. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг шүү дээ.

59820045_1301045356710801_3721195592655831040_n Д.Түвшинжаргал булаацалдаад буй байрыг хууран мэхлэх замаар өөрийн нэр дээр бүртгүүлжээ

Тэгэхээр гэрлэлтээ батлуулж, хууль ёсны гэр бүл болохоос өмнө авсан энэхүү байр нь дундынх биш зөвхөн Ш.Чимэдцэеэгийн хуваарьт хөрөнгө болж байгаа юм. Д.Түвшинжаргалд огт хүртээлгүй гэсэн үг.

Хоёрдугаарт, байрны гэрчилгээн дээр Д.Түвшинжаргал нэрээ бүртгүүлсэн нь хууль бус үйлдэл болжээ. Тухайн үед ашиглалтад дөнгөж ороод байсан байрны ордер нь ч гараагүй байж. Бодвол компани нь банкнаас зээлтэй, түүнийгээ барагдуулж, барьцаа хөрөнгөө өөрийн нэр дээр, улмаар худалдан авагчийн нэр дээр шилжүүлэхэд хугацаа орсон биз ээ.

60233893_1301045406710796_9728745170534400_n Д.Түвшинжаргал булаацалдаад буй байрыг хууран мэхлэх замаар өөрийн нэр дээр бүртгүүлжээ

Ямартай ч, 2006 оны 9-р сард байрны ордер гарахдаа Ш.Чимэдцэеэ болон Д.Түвшинжаргал гэсэн хоёр эзэмшигчтэйгээр Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн байна. Хачирхалтай нь, энэ тухай байрны эзэн Ш.Чимэдцэеэ хожим гэрлэлтээ цуцлуулахаар шүүхдэх үедээ л мэдсэн байгаа юм. Учир нь түүний “нөхөр” Д.Түвшинжаргал эхнэртээ хэлэлгүй, нууцаар гэрлэлтийн баталгаагаа барьж яваад, байрны гэрчилгээг гаргуулахдаа өөрийнхөө нэрийг хамт бичүүлчихсэн аж.

Уг нь улсын бүртгэгч бүртгэхдээ Худалдах худалдан авах гэрээ эсхүл бэлэглэлийн гэрээний аль нь болохыг тодорхойлон, гэрээ хүчин тѳгѳлдѳр эсэхийг үндэслэж, жинхэнэ эзнийг нь заавал байлцуулах ёстой. Хэрэв байрны ѳмчлѳгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биеэр ирэх боломжгүй бол бусад этгээдийг хөрөнгөн дээр нэмж бүртгэхийг зөвшөөрсөн бичгийг нь үндэслэж, Д.Түвшинжаргалын нэрийг нэмж бичих ёстой аж.

Энэ тухай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.1.3-т “заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй” бол мэдүүлгийг бүртгэхээс татгалзах үүрэгтэй хэмээн заасан байна. Мөн Улсын бүртгэлийн тухай хуулийн 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” хэмээн цагаан дээр хараар бичсэн байна.

Мэдээж, бүртгэгч энэ тухай мэдэхгүй байх ёсгүй, өөрийнх нь ажил шүү дээ. Гэтэл хууль зөрчин байж ийн бүртгэсэн нь авлига авсан байж болзошгүй хэмээн хардахад хүргэж байгаа юм. Ийнхүү анхнаасаа хууль зөрчин байж бүртгэгдсэн тул Д.Түвшинжаргал уг байрны эзэмшигч биш гэсэн үг.

Гэр бүлийн тухай хуулиар хуулиар гэрлэлтээ батлуулснаас хойш бий болсон орлого, эд хөрөнгө бүгд дундын өмч болдог бөгөөд гэрлэлтээс өмнөх хөрөнгө нь хуваарьт хөрөнгө буюу тухайн эзэмшигчийнхээ өмч хэвээр үлддэг аж. Мэдээж хуваарьт хөрөнгөний эзэн өөрөө хүсвэл гэр бүлийн гишүүнээ хамтран эзэмшигчээр бүртгүүлж болно. Эндээс үзвэл Чимэдцэеэ нь уг байрыг гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө бэлэглэлээр ѳмчилж авсан учраас түүний хуваарьт хөрөнгө болж байгаа юм.

Д.Түвшинжаргалын хувьд Ш.Чимэдцэеэтэй хамт амьдарч байхдаа “Хэрвээ чи надаас салах юм бол чиний хөрөнгөний тал нь минийх болно шүү” хэмээн хэлдэг байсан. Үүнийг нь “согтуудаа л солиорч байна” гээд ойшоолгүй өнгөрдөг байж л дээ, эмэгтэй хүний гэнэн, ууч сэтгэл шүү дээ. Гэтэл анхнаасаа ганц бие бүсгүйн нэр алдрыг ашиглах төдийгүй эд хөрөнгөнд нь шунаж, өөрийн болгох зорилгоор гэрлэлтээ батлуулсан гэдэг нь өнгөрсөн хугацаанд түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг нь хангалттай нотлоод өгч байх шиг.

Гуравдугаарт, Д.Түвшинжаргал нь бусдын хѳрѳнгийг ѳѳрийн болгохын хуурамч гэрээ байгуулсан байна. Шүүх хурал дээр “би байр худалдан авах гэрээ хийгээгүй, мөнгө төлөөгүй” хэмээн мэдүүлсэн нь хурлын протокол дээр бичигдсэн байна. Гэсэн атлаа “Оддын хотхон”-ыг барьсан “Гүрү” компанитай байгуулсан гэх худалдах, худалдан авсан гэрээ гаргаж ирсэн байгаа юм.

Огноо нь 2003.05.29 гэх. Гэтэл тус компаниас хоёр байр худалдаж авсан иргэн Б.Мөнхцэцэг нь нутгийн эгч Ш.Чимэдцэеэд байр бэлэглэсэн гэдгээ шүүхэд бичгээр мэдүүлэн, нотариатаар баталгаажуулсан байна. Тухайн үед байрны гэрчилгээ гараагүй байсан ч захиалгын гэрээ нь байгаа.

Хуурамч гэрээний талаар мэдүүлэг авах гээд “Гүрү” ХХК-ийн захирал Д.Дампилыг шүүхэд дуудахад ирээгүй байна.

Ийм л нэг зальхай, шуналтай өвгөн өөрийн хөлс хөдөлмөр, хөрөнгө мөнгө шингээгүй зүйлд шүлэнгэтэн шунаж, шүүхээр далайлгаж, дансанд нь орсон мөнгийг хуу хамуулж явна. Эцэст нь дүгнэвэл;

1. Хууль бус гэдгийг нь мэдсээр байж бүртгэсэн Улсын ерөнхий бүртгэгч Д.Долгормаа, улсын бүртгэгч Д.Одонтуяа нарын бүртгэсэн Ү-2206006800 дугаартай гэрчилгээг хүчингүй болгох ёстой.

2. Анхнаасаа хуваарьт байсан өмчийг дундын хөрөнгө хэмээн үзсэн нь шударга бус хэрэг. Дундын өмч гэж үзлээ гэхэд, үнэлэгдсэн дүнгээс нь заавал тавин хувийг Түвшинжаргалд олгох албагүй.

Энэ тухай Гэр бүлийн тухай хуулийн 129.4-т “Энэ хуулийн 129.3-т зааснаас бусад гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно.” хэмээн заасан байна.

Эндээс үзвэл шүүхийн шийдвэр нь хэт нэг талыг барьсан агаад шударга ёсыг сахиулах үүргээ биелүүлсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байгаа юм.

3. Гэр бүл салалтын үед үүсдэг иймэрхүү зөрчил маргаан нь үнэн хэрэгтээ цөөнгүй гэр бүлд тохиолддог ч тэр бүр олны өмнө дэлгэдэггүй, нуугдмал байдгийг хуулийнхан хэлж байна. Гэр бүлийн тухай хуулийн 126.4-т зааснаар “Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ.” хэмээн заасан нь угтаа үр хүүхэд төрүүлж, өсгөж, гэрийн ажил хийдэг эзэгтэй нарын эрх ашгийг хамгаалах үүднээс хийгдсэн зохицуулалт болов уу.

Гэтэл хөдөлмөрийн чадвартай, нэртэй тѳртэй хүн бусдын хөлс хүчийг мөлжиж амьдарч буй нь хүн ёсонд нийцэмгүй, увайгүй үйлдэл биш гэж үү.

Эх сурвалж: Э.Ирэхбаяр

https://updown.mn/

59865004_1301045483377455_3328303898657030144_n Д.Түвшинжаргал булаацалдаад буй байрыг хууран мэхлэх замаар өөрийн нэр дээр бүртгүүлжээ59881212_1301045436710793_2249133283239526400_n Д.Түвшинжаргал булаацалдаад буй байрыг хууран мэхлэх замаар өөрийн нэр дээр бүртгүүлжээ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen