Бразилын Ерөнхийлөгч асныг баривчлах тогтоол гаргажээ

 

Бразилын Ерөнхийлөгч асан Мишел Темерийг авлигын хэрэгт буруутгаж, баривчлах тогтоолыг тус улсын шүүх гаргажээ.  

Ийнхүү шүүх Мишел Темерийг өнгөрсөн 3 дугаар сарын 21-нд баривчлах болсон үндэслэлээ нотолсон байна. М.Темерийг сулласнаар түүний хэргийг мөрдөн шалгах үйл явцад нөлөөлнө гэж прокурорын газар үзэж байгаа аж. Түүнийг 1 сая реал буюу 260 мянга гаруй ам.долларын авлига авсан хэмээн буруутгажээ.

М.Темер нь авлигатай холбоотой хэд хэдэн дуулиант хэрэгт оролцжээ. Тухайлбал, улс орны боомтуудыг удирдах журмыг хөнгөвчилсөн зарлиг нь эдгээр хэргийн нэг аж. Боомтын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг “Rodrimar S. A.” тээврийн компанид ашигтайгаар нөлөөлөх баримт бичигт гарын үсэг зурсан байж магадгүй гэж Темерийг сэжиглэжээ.   

Түүнчлэн түүнийг өөр нэг эрүүгийн хэрэгт холбоотой гэж үзэж байна. “Odebrecht” барилгын компанийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ М.Темер сонгуулийн кампанит ажилдаа төдийгүй Бразилын ардчилсан хөдөлгөөний кампанит ажилдаа санхүүжилт авах зорилгоор бизнес эрхлэгчдээс 10 сая реал буюу 2.7 сая ам.доллар олгохыг хүссэн хэмээн сэжиглэжээ. Тухайн үедээ М.Темер Бразилын дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсон байжээ. Энэ хэргийн хүрээнд М.Темерийг авлигын хэрэгт буруутгах хангалттай нотолгоог цуглуулсан гэж холбооны цагдаагийн газар 2018 оны 9 дүгээр сарын 5-нд мэдэгдэж байсан хэдий ч ерөнхийлөгчийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох хүртэл мөрдөн шалгах ажиллагааг түр зогсоохыг прокурорын газар хүссэн байна. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen