Зураг түүх өгүүлнэ: "Банш" Батаагийн "залуу нас"
Хошин урлагийн “Х ТҮЦ” продакшнаас ажлын гараагаа эхэлж байсан жүжигчин Д.Баттөмөр “Рашаантын 18”, “Микроны босс”, “Миний хөрш чөтгөр”, “Учиртай гурван толгой”, “Болсон явдал” “Ээжийн дайсан” зэрэг олон арван кино, жүжигт туслах болон гол дүр бүтээж олны хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Өдгөө тэрбээр чөлөөт уран бүтээлч болсон гэдэг. Хамтлагаасаа гарч "Мөрөөдлийн театр"-ыг жүжигчин Г.Алтаншагайтай хамтран байгуулсан ч сүүлийн үед хамлагтаа харагдахаа больсон.
“1000 нэрийн барааны худалдагч нар Батаагийн банш гээд шаагилдаад л авчихлаа” хэмээн хэлдэг үзүүлбэрт тоглосноос хойш “банш” Батаа хэмээх хочийг ард түмнээсээ авсан. Тоглосон дүрээ үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээчихдэг жүжигчин залуу Өвөрхангай аймгийн хүү. Шаггүй жүжигчин болж яваа тэрбээр залуу насандаа ийм хүү байжээ.
О.Ариун