"ОБ ПЛАСТИК" ХХК-ИЙН ЭЗЭН Н.ОТГОНБАЯРЫН ХҮҮ О.БОРГИЛ ХЭРГЭЭС МУЛТРАХ УУ

"ОБ ПЛАСТИК" ХХК-ИЙН ЭЗЭН Н.ОТГОНБАЯРЫН ХҮҮ О.БОРГИЛ ХЭРГЭЭС МУЛТРАХ УУ

 

Сайхан охин үрээ алдсан аав энэлэн харуусч шаналж байна. Талийгаачийг хайртай гэх залуу нь 13 давхраас согтуудаа хөлчүүрхэж, уурандаа бачуураад түлхсэн гэх мэдээлэл байгаа. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж, “Хүн түлхсэн үү, өөрөө үсэрсэн үү” гэдгийг эцэслэн тогтооно. Гэхдээ үрээ алдсан ар гэрийнхэнд ямар хэцүү байгааг олон нийт ойлгох хэрэгтэй. Гэтэл гол хэргийн эзэн хэргээс мултрах гээд худлаа мэдүүлэг өгсөн байна.

Хэргийг тодруулбал, энэ сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн 22 настай Ц гэх эмэгтэй унаж амиа алдсан.

Тодруулбал, 13 давхарын цонхноос эмэгтэй хүн уначихлаа гэх хэргийн дуудлагын дагуу цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүн  шөнийн 01.25 цагт хэргийн газарт очин ажиллаж, талийгаачийн цогцсыг шүүх эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, талийгаач найз залуу 25 настай Б гэгчтэй тус байранд хамтран амьдардаг байсан бөгөөд тухайн өдөр Ц-г бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэж мэдээлсэн.
 
Хэрэгт холбогдсон 25 настай Б нь тухайн өдөр муудалцаж маргалдсан нь үнэн. Гэхдээ би түлхээгүй. Би өөр юм хийж байсан. Талийгаач ганцаараа уурлаж үглэж явж байгаа үхлээ гэж хэлсэн. Тэгээд өөр өрөөний цонхоор доош унасан байсан. Арай ч үхчихнэ гэж бодоогүй гэж мэдүүлжээ. 
 
Тухайн үед согтуу байсан Б нь эрүүлжүүлэхээс гарсны дараа ийм мэдүүлэг өгсөн байгаа юм. Эргэлзээтэй гэхэд дэндүү эргэлзээтэй.

Энэ хэргийн талаар охины найз өөрийн цахим хуудсандаа, "Цагдаагийн байгуулга миний мэдээллийг устгах ёстой хэрэг илрүүлэлтэнд хүндрэл учруулж байна гэсэн тул би өөрийн постоо устгасан юм. Гэтэл энэ энэ сарын 11-нд хэрэгтэн болох О.Боргилыг батлан даалтаар сулласан байна. Мөн О.Боргилын ар гэр найз нөхөд нь миний найзыг өөрөө амиа хорлох гэж байсан цаашлаад өөрөө амиа хоролсон гэж олон нийтийн сүлжээгээр ташаа ойлголт төрүүлж байна" хэмээжээ.
 
Баян хүн балаг ихтэй байдаг гэгчээр мөнгөтэй, эрх мэдэлтэй л бол юуг ч өөрийн хүсэлд нийцүүлэн хийж болдог бололтой.
 
Б.Оргилыг цагдан хориогүй харин ч эрүүлжүүлэхээс шууд батлан даалтад гаргасанд ар гэрийнхэн нь гомдолтой байна. Талийгаач охины аав “Миний охиныг алсан алуурчинг БЗД-ийн прокурор А нь батлан даалтад гаргаса байна. Нөгөө шударга ёс хаана байна. Ийм прокурор” байдаг юмуу гэж өөрийнхөө цахим хуудсанд бичжээ. Уг нь хэрэгт буруутгагдаж байгаа хүнийг цагдан хориод байцаалт мэдүүлэг авмаар юм. Гэтэл эрх чөлөөтэй байлгаад суллачихаж.

Магадгүй, мөнгөтэй хүний хүүхэд энэ хэргээс мултарч, уснаас хуурай гарахыг үгүйсгэхгүй юм. Талийгаачийг өөрөө амиа хорлосон болгоод хэргийг хаахыг үгүйсгэхгүй. Угаасаа энэ хэрэг өөр тийшээ эргэх гээд байна.

Үхсэн хүн үг хэлэх биш гэгчээр охины буруу болгож, О.Боргилын зөв болгох гээд байна. Тиймээс ар гэрийнхэн нь хөлөө хүрэх газраа хүртэл явна. Үнэн мөнийг олно. Хэргийг хуулийн байгууллагууд үнэнээр шалгаж шийдвэрлээсэй гэж хүсч байна.



О.Гэрэл
Оллоо.mn 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen