Ц.Нямдорж: Талийгаачийг би танина. Улсын прокурорт 10 гаруй жил хамт ажилласан

ШШГЕГ-ын харьяа хорих 461-р ангид шүүгч нас барснаас хойш дөрөв хоносны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сая ам нээлээ. Засгийн газрын ээлжит хуралдааны дараа тэр сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Ц.Нямдорж:

-Өнөөдрийн байдлаар холбогдох шалгалтууд хийж байна. Шалгалтын дүн гарсны дараа хариуцлагын асуудлыг ярина. Хоёр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Хоригдож байсан хүн нас барсан асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэж, ямар шалтгааны улмаас нас барсан, шалтгаан нь юу байсан талаар шалгалт явуулж байна. ШШГЕГ дотооддоо хяналт, шалгалт оруулаад ажиллаж байна. Шалгалтын дүн өнөөдөр эцэслэн гарах байх. Шалгалтын дүн гараагүй байхад хариуцлага ярихад эрт байна. 

Ийм эмзэг асуудлаар аль аль талаасаа буруу мэдээлэл цацаж, бурхан болсон хүнийг хамгаалж байгаа юм шиг дүр эсгэж бүр доромжлоод байж болохгүй. Хүний амьдралын ийм эмзэг асуудалд маш болгоомжтой хандах ёстой. Надад ирсэн мэдээлэл, танилцуулга бол байна.

АТГ шалгаж, шөнийн 03.00 цагт саатуулж, маргааш нь авч явж байцаасан зэрэг сэтгэл санааны хүнд байдал байж байгаад энэ осол гарсан. Тэр шалгалт зөв, буруу явсан уу гэдэгт прокурор хяналт тавина. Талийгаачийг би танина. Улсын прокурорт нэг конторт 10 гаруй жил ажилласан гэлээ.

INEWS.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen