Буриад бөө нар 5 тэмээ шатааж, тахил өргөв

ОХУ-ын Ангарскт болсон тахил өргөх ёслолын бичлэг цахим ертөнцөд шуугиан тариад байна. "Зэрлэг заншил", "Бөө мөргөлийн хамгийн аймшигт ёс" гэх зэргээр хүмүүс нэрлэсэн уг ёслолд таван тэмээг гарган, шатааж, тэнгэрт өргөсөн байна.

[video=https://www.youtube.com/watch?v=HWcuQ3yRF6c]

Буриадын бөө нар уг тахилаа "Жэн тэнгэри яба" хэмээн нэрлэсэн бөгөөд Орос улс болон Оросын олон үндэстэн, ястангуудын эв найрамдлыг бэхжүүлэх зорилгоор үйлдсэн гэнэ. Ийм тахилыг хамгийн хүчтэй бөө үйлддэг аж. "Манай Буриадад тэнгэр, бурханд барих хамгийн дээд өргөл бол тэмээ" гэж ОХУ-ын Бөө мөргөлийн дэд тэргүүн Артур Цыбиков ярьж байна. Таван минутын тус бичлэгт хэнгэрэг, цаны дуун дор тэмээг авчирч байгаа нь харагдаж байлаа.
Харин Буриадын бөө мөргөлийн "Тэнгэри" төв тус тахил өргөх ёслолыг "зэрлэг явдал" гэж нэрлээд "Амьтнаар тахил өргөх ёслолыг дулааны улиралд хийдэг. Гэхдээ үргэлж хийгээд байдаггүй. Өвөл бол архи, сүү, идээ будаагаар л өргөл өргөдөг. Амьтнаар тахил өргөлөө гэхэд хонь л гаргадаг. Ямаа, адууг маш ховор тохиолдолд л тахилд хэрэглэдэг. Ангарскт болсон энэ ёслол бол зүгээр л зэрлэг явдал. Тэмээ бол буриадуудын хувьд ариун амьтан тул хэзээ ч тахил өргөдөггүй. Бичлэгээс харахад бөөгийн хувцас хэрэглэлтэй хүмүүс тахил өргөж байна. Гэхдээ тэд бол бөө биш. Тэд Буриадын ард түмний ёс заншлыг зөрчиж, нэр хүндийг нь гутааж байна" гэж "Байкал-Daily" агентлагийн сэтгүүлчид ярьжээ.

Эх сурвалж: UB.LIFE

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen