Хьюго Босс бол Гитлерийн хувийн стилист, Нацистын дүрэмт хувцсыг бүтээгч хүн

Хьюго Босс бол Гитлерийн хувийн стилист, Нацистын дүрэмт хувцсыг бүтээгч хүн

 

Дэлхийн их дайны дараа Германы армийн цэргүүд болон Вермахтын ажилтнуудад дүрэмт хувцасыг бий болгосон дэлхийд алдартай брэнд "Hugo Boss" ын оролцсон тухай баримт олон нийтэд дуулиан тарив. Алдарт зохион бүтээгч Хьюго Боссыг Нацистууд болон Гитлертэй хувийн харилцаатай хэмээн холбон буруутгаж байжээ. Компани нь энэ асуудлыг бусдад ойлгуулахын тулд түүхчдээс тусламж хүссэн юм. Шинжлэх ухааны судалгааны үр дүн дизайнер болон үйлдвэрлэлийн талаар олон нийтэд түгсэн яриаг няцаасан боловч компани нь Нацистын дүрэмт хувцсыг бүтээсэн баримтыг хүлээн зөвшөөрч, дайны олзлогдогсод болон бөөнөөр хорих лагерьт хоригдлуудын хөдөлмөр үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа уучлалт гуйсан аж.


Хьюго Боссын үйлдвэр алдартай брэнд байгаагүй. Тэрээр мэргэжлийн үйл ажиллагаагаа эцэг, эхээс өвлөн авсан ч 6 жилийн дараа буюу1902 онд оёдлын үйлдвэр бус нэхмэлийн дэлгүүрээр эхэлсэн бөгөөд 1923 онд л Hugo Boss өөрийн оёдлын компанийг нээж, ажлын болон өвлийн хүрэм, борооны цув оёж эхлэсэн байдаг ба мөн оёдлын сургалт явуулж эхлэсэн юм. 1930 онд түүний компани дампуурлын ирмэгт очив. Тийм учраас л өөрийн үйлдвэрээ сүйрлээс аврахын тулд Вермахтын дүрэмт хувцсыг оёж эхлэв.


Жирийн нэг оёдлын компани нацистуудтай хамтран «Hugo Boss» хэмээх алдартай оргилд гарсан хэмээх цуу яриа 1990-ээд онд гарч, нийгэм өдөөгдөж, компани нь нацистуудтай хамтран ажилласныг олон нийтэд хүлээн зөвшөөрсөн хэмээх яриа 1997 онд дахин гарснаар энэ нь тус брэндийн дүр төрхөд сөргөөр нөлөөлсөн хэмээн түүхч Роман Кистерийн хийсэн эдгээр баримт, шинжлэх ухааны судалгааг ивээн тэтгэсэнээр 2012 онд тэрээр "Хюго Босс, 1924-1945" нэртэй номыг хэвлүүлсэн байна
Үүнд. Вэймарын Бүгд Найрамдах Улс болон Гуравдугаар Рейхийн хоорондох Хувцасны Үйлдвэр, "түүний судалгааны үр дүнг онцолжээ.

 

Хьюго Босс Вермахтын цэргийн тушаалтай байсан бөгөөд эдгээр тушаалаас их ашиг олжээ. Түүний үйлдвэрт Польшын140 цагаач, 40 гаруй Франц хүн албадан хөдөлмөрлөж байсан. Гэсэн хэдий ч, Хьюго Босс, Адольф Гитлерийн хувийн захиалгыг биелүүлэгч байсан гэж бичсэн нь нотлогдоогүй байна. Үүнээс гадна, загвар зохион бүтээгч, загвар боловсруулах, хэв маяг бий болгоход оролцож байснаар түүний үйлдвэр хамгийн том, дүрэмт хувцас үйлдвэрлэх бүх компаниудын том нь болж чадсан юм. Үнэн хэрэгтээ, SS ын хар форм Hugo Boss болон Германы зураач дизайнер Карл Дибичийнх биш байсан.

 

SS ийн форм, "зиг"логог график зураач Вальтер Хек насан эцэстлээ боловсруулсан байдаг. 
SS ийн хар форм нь албан ажилтныг хүндэтгэх, айдас төрүүлэх, тушаах зорилготой байсан боловч удалгүй энэ өнгө нь ихээхэн дутагдалтай болж хувирсан байна. Зуны улиралд нарны цацрагийг шингээж маш ихээр хөлрөөж байв. Тиймээс хар өнгө нь удалгүй саарал өнгөтэй болжээ. Хьюго Боссын үйлдвэр зөвхөн Карл Дибичийн зохион бүтээсэн хувцасыг оёж эхлэжээ. Хьюго Босс Нацистуудтай албадлагаар ажиллаагүй, хувийн итгэл үнэмшилээс болсон байсан учрыг түүний хүү баталгаажуулсан байна. 2007 онд Зигфрид Босс олон нийтэд өөрийн эцэг Нацист намын гишүүн байсан тухай тайлбарыг хийсэн.


"Тэр үед хүн бүхэн Нацист намын гишүүн байсан. Аж үйлдвэрүүд бүхэлдээ Нацистуудын төлөө ажиллаж байсан. 1931 онд загвар зохион бүтээгч Үндэсний Социалист ажилчдын нам ч сайн дураараа нэгдэж тэд итгэлтэй нацист байсан юм. Тэд ч цэргийн үйлдвэрлэлийн салбар гэж нэрлэгдэн, дүрэмт хувцас оёх том захиалга хүлээн авсан юм. "Хьюго Босс" компани дайны эцэст шууданч, цагдаа, төмөр замын ажилчдад зориулсан тусгай хувцас үйлдвэрлэх болов. Түүнийг шоронд хориогүй боловч 100 мянган маркын торгууль төлсөн байна.  Алдарт дизайнер Хьюга Босс 1948 онд 63 настайдаа нас баржээ. Харин нас барсны хэдэн жилийн дараа түүний компани дэлхийд алдартай брэнд болсон.Ромын Koeстер компани "Hugo Boss" номыг хэвлэгдэн гарсны дараа өөрийн вэб сайт дээр "Нацистуудын төлөө "Hugo Boss" ийн үйлдвэрт ажиллаж байсан хүмүүсийн үзсэн зовлонд гүн харамсаж" байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл байрлуулсан байна.

 

Мөн загварын ертөнцөд, Хьюго Боссын бүтээсэн Гуравдугаар Рейхийн дүрэмт хувцас нь хамгийн үзэсгэлэнтэй, загварлаг цэргийн дүрэмт хувцас гэж тооцогддог. 1990 онд нео нацистуудын шинэ хөдөлгөөн төрж, Япон улсад маш их алдартай болж, Залуучууд зөвхөн энэ хувцасыг өмсөхийн тулд сайн дураараа цэрэгт явж байжээ.

 

Сайхан Уул

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen