Энэтхэгт чавхтай цагдаа нар жуулчдыг хамгаална

Энэтхэгт чавхтай цагдаа нар жуулчдыг хамгаална

 

Таж Махалд үйлчилдэг Энэтхэгийн цагдаа нарт ер бусын зэвсэг олгожээ. Тэдгээр цагдаа нар жуулчдын амар амгалан, аюулгүй байдлыг чавхны тусламжтайгаар хамгаалах болно.

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвп бүртгэгдсэн Таж Махал орчимд ойролцоогоор 500-700 сармагчин байнга амьдардаг. Амьтад хогийн савнаас хоол идэж, хог тарьдаг.

Мөн тэдгээр макаки сармагчингууд хүмүүст халдаж, гар утас, камерыг нь татаж чангаадаг. 2018 оны намар сармагчин орон нутгийн оршин суугчаас нялх хүүхдийг нь булаан аваад байшингийн дээврээс хаяснаас болж хүүхэд бэртсэний улмаас нас баржээ.

Зэрлэг ан амьтдыг хамгаалах тухай хууль тогтоомж нь амьтдыг устгахыг хориглодог тул эрх баригчид хүмүүсийг амгалан байлгаж зохицуулахыг хүсч, сармагчин-террористуудын эсрэг чавх хэрэглэх  шийдвэр гаргасан гэж ATOR Bulletin мэдээлжээ.

Babr24.com

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen