Зэрлэг ан амьтдыг хамгаалах асран хамгаалах, түр байр ашиглалтад орлоо

Зэрлэг ан амьтдыг хамгаалах асран хамгаалах, түр байр ашиглалтад орлоо

 

Нийслэлийн хэмжээнд хээрийн төөрсөн ан амьтан асрах, хамгаалах, эмчлэх анхны байр өчигдөр ашиглалтад оржээ. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд суурьшлын бүсэд хээрийн ам амьтан нэвтрэх үзэгдэл ихэссэн байна. Тухай бүрд Нийслэлийн байгаль орчны газраас арга хэмжээ авдаг хэдий ч гэмтэж бэртсэн буга, гөрөөс, галзуу чоно зэрэг амьтдыг асран хамгаалах байрны хувьд асуудалтай байсаар иржээ.

 

Тиймээс Монголын мэргэжлийн анчдын холбоо болон Хандгайтын байгаль хамгаалах газар хамтран бэртсэн ан амьтдыг асран хамгаалах, түр байр байгуулжээ. Ан амьтдыг арчилж хамгаалаад эргүүлээд байгальд нь тавих зорилготой энэхүү газар нь ойролцоогоор 20 гаруй сая төгрөгийн төсвөөр сарын хугацаатай баригдаж дууссан.

 

Энэхүү байгууламж нь зэрлэг ан амьтан байлгах гурван тасалгаатай бөгөөд нэг удаадаа дөрвөөс таван буга, хоёроос гурван чоно, арваас хорь орчим шувуу байлгах хүчин чадалтай аж. Нээлтийн үеэр "Амьтны эрх хамгаалах сан”-гаас тэдэнд араатан амьтан зөөвөрлөх тор болон 500 мянган төгрөг хандивласан юм. Мөн Монголын уран дархны "Түмэн эрдэнэс” нэгдсэн холбоо дархчуулынхаа хийсэн бүтээлийг дуудлага худалдаанд оруулж олсон орлогоо хандивлахаар боллоо.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen