“Титаник”-ийн эмгэний залуу нас

“Титаник” бол дэлхийн кино урлагийн түүхнээ сонгодог болон мөнхөрсөн хамгийн алдартай киноны нэг билээ. Энэ кинонд Леонардо Ди Каприо, Кейт Уинслет зэрэг алдартай жүжигчид тоглосон. Тэднээс гадна бас нэгэн мартагдашгүй дүр бүтээж чадсан эрхэм бол Глория Фрэнсис Стюарт хэмээх нэгэн эмгэн юм. Гол дүрийн баатар Розагийн өтөл нас, хэдэн арван жилийн дараа аймшигт явдал болсон газар эргэн ирж буйг харуулдаг энэ эмээгийн талаарх сонирхолтой баримтыг хүргэж байна.

Глория Фрэнсис Стюарт 1910 оны долоодугаар сарын 4-нд Калифорни мужийн Санта-Моникад төржээ. Кино урлагт тэрбээр Берклид сурч байхдаа буюу их сургуулийн театрт элссэнээс хойш хөл тавьсан байна. 1930 онд тэрбээр нөхөр, уран барималч Блэр Гордон Ньюэлттэй хамт сургуулиа орхиж, Сан-Францискод нүүж иржээ.

FgfwzW4DE4_3SIPJpVac3aKz6OTF_8vFQQU65U_bZC_F_BC473d3PDGpYvZqh891rRM0beAX_yhusomJqw___600x600x150 “Титаник”-ийн эмгэний залуу нас

Хэсэг хугацааны дараа Аризона мужийн Кармельд шилжин очиж, тэндээ тэрбээр Глория Стюарт нэрээр орон нутгийн театрт тоглож эхэлсэн байна. Удсан ч үгүй энэ нь түүний тайзны нэр болжээ. Калифорнид эргэн ирсний дараа түүний карьер дээд оргилдоо хүрчээ. Энд Глория дүрслэх урлагийг сонирхож, Pasadena Playhose театрт суралцахаар элссэн байна. Эндээс түүнийг Universal кино студийн продюсер олж, жүжигчнээр хөлслөн ажиллуулдаг болжээ.

Жүжигчин бүсгүй хамгийн анх найруулагч Жеймс Уэйлийн кинонуудаас гараагаа эхлүүлсэн байна. Тэрбээр “Үл үзэгдэгч хүн” (1933), “Сүүдрийн гэр” (1932) зэрэг аймшгийн кинонд тогложээ. Алдар нэр нь түгж эхэлсэн кино одын нөхөр өөрийнх нь гаргасан амжилтыг эхнэр нь дарж байгаад эвлэрч чадалгүй 1934 онд хос хоёр салцгаасан аж.

1450476837_titanic-live-2 “Титаник”-ийн эмгэний залуу нас

Жүжигчин бүсгүйн хоёр дахь нөхөр нь зохиолч Артур Шикман болов. Энэ гэрлэлтээс тэрбээр нэг охинтой. 1936 онд тэрбээр Universal-тай хийсэн гэрээгээ цуцалж, 20th Century Fox кино компанид оржээ. Дайны жилүүдэд улс орондоо туслах гэсэн чинхүү хүсэл оргилсон жүжигчин бүсгүй фронтын шугам, эмнэлэгт тоглолт хийж, цэргийн үнэт цаасны худалдаа хийж эхэлсэн байна. Дайны дараа тэрбээр кино урлагаас гарахаар шийдэж, уран зураг сонирхож, гоёл чимэглэлийн дэлгүүр нээжээ.

Ийнхүү 30 жил тодорхой ажилгүй явсны эцэст Глория Стюарт жүжигчний мэргэжилдээ эргэн орохоор шийдсэн байна. 1975 онд тэрбээр “Лиззи Бордоны тухай домог” хэмээх цуврал кинонд тоглож, 1982 онд “Миний хайртай он” кинонд дүр бүтээжээ. Хожим нь кино жүжигчин бүсгүй Imprenta Glorias хэмээх хэвлэлийн газар нээжээ. 1997 онд тэрбээр 87 насандаа 101 настай хатайгтайн дүрийг бүтээсэн нь “Титаник”-ийн эмээ юм.

Богино хэмжээний энэ дүр хэдэн сая үзэгчдийн зүрхэнд хүрч, үүнийхээ ачаар тэрбээр дэлхий дахинаа алдартай жүжигчин болсон билээ. Энэ бүхэнд Титаник осын дараа амьд үлдэж, өндөр насалсан цөөн хүний нэг Роуз ДеВитт Букатерийн дүрд Глорияг урьсан найруулагч Жеймс Кэмероны аливааг зөв сонгодог чанар ч тус болжээ.

Глория Стюарт 2010 онд Лос-Анжелест 100 насандаа таалал төгссөн юм.

Эх сурвалж: fb.ru

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • Производим оборудование для гранулирования корма. <a href="https://granylator.com/">Гранулятор комбикорма</a> Гранулятор — машина для приготовления гранул из травяной муки, кормовых смесей, древесных опилок и других сыпучих продуктов.
    Email: granylator56@yandex.ru
    Сайт: https://granylator.com/

    22 October 2024 04:17