Л.ОЮУН-ЭРДЭНИЙН УРАГШЛАХ ЦАГ

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН УРАГШЛАХ ЦАГ

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилох МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэр гарчээ. “Л. Оюун-Эрдэнэ залуу хүн атлаа аль эрт хий нь гарсан, нягт нямбай, басхүү даруу төлөв зантай. Тийм ч учраас өөрийнхөө энэ дотоод чанараар өчүүхэн ч савлагаа үүсгэхгүйгээр тэрхүү сорилтуудыг давж гарч байв. Сорилтын өмнө хэн байж чадсанаар эрх хүний ч, улстөрчийн ч цаад чанар тодорхойлогдож байдаг шүү дээ” гэж  сэтгүүлч Б.Ганчимэг тодорхойлсон байдаг.

Л.Оюун-Эрдэнийн түүх 21 настай Тамгын газрын даргаас эхэлнэ. Сургуулиа төгсөөд очсон залуу боловсон хүчинг эхлээд манаачаар ажиллах санал тавихад татгалзалгүй ажилласан бөгөөд арваад хоногийн дараа Тамгын газрын даргаар томилогдсон байдаг. Түүний ажил амьдралын гарааны эхлэл. Харьцангуй залуугаасаа намын ажилд оролцсон нэгэн. Энэ хэрээрээ эрт улстөрд бэлтгэгдсэн тухай түүнийг мэдэх намын нөхөд нь хэлсэн байдаг. Тэр төрийн ажилд нухлагдаж, зэрэгцүүлээд улс төрийн ажилд зүтгэсэн намтар арвин. Одоо тэр  улс орны хөгжлийн асуудалд гар бие оролцож урагшлах  цагаа тааруулах нь...

Учир нь түүнд намынхан нь ЗГХЭГ-ын дарга гэх хариуцлага өндөртэй албыг хүлээлгэн өгөх нь. 

Боловсрол:
 

  • 1998 онд Хэнтий аймгийн Бэрх хотын Ерөнхий боловсролын сургууль
  • 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр
  • 2005 онд Австралийн Мельбурний Их сургуулийн Олон улсын төслийн менежментийн хөтөлбөр
  • 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр
  • 2008 онд МУБИС-ийн Нийгмийн Ухааны сургуулийн Боловсрол судлалын магистр
  • 2011 онд МУИС-ийн Улс Төр, Нийгмийн Ухааны сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр
  • 2013 онд АНУ-ын Жорж Тауны Их сургуулийн мэргэжлийн англи хэлний хөтөлбөр
  • 2015 онд АНУ-ын Харвардын Их сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан

 

Ажлын туршлага:
 

  • 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 онд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн Хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
  • 2006 онд “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Бүсийн Захирал
  • 2008 онд Нийслэлийн Баянзүрх дүүрэгт Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2009 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2010-2014 он Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч
  • 2011 онд Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга
  • 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч

 

Сонгуульт ажил:
 

  • “JCI Монгол” Үндэсний байгууллагын Эрх зүйн зөвлөх
  • “Азийн хүлэг улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч
  • “Монголын зүрх Хэнтий” төслийн удирдагч

 

Бүтээл:
 

  • “Алсын хараа” ном 2005
  • “Азийн хүлэг улс” ном 2015 он
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen