Жастын Ш.Батхүүг Г.Алтантай бүлэглэсэн гэж үзжээ

Нийслэлийн прокурорын газраас “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүгийн холбогдсон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

Жастын Ш.Батхүүг Г.Алтантай бүлэглэсэн гэж үзжээ undefined

АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд улсад учруулсан хохирол нь үлэмж их гэдгийг хэргийн материалд дурджээ. Тодруулбал яллагдагч “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай санаатай нэгдэж, бүлэглэн “Стандарт банк Пи Эл Си-тэй байгуулсан гэрээний зарим баримтуудыг хуурамчаар үйлдэн нийт 160,100,000.00 ам.долларын буюу 220 тэрбум, 276 сая, 450 мянган төгрөгийн зээлийг хуурамч баримт үйлдэн  залилан мэхлэх аргаар авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан байна.  “Стандарт банк Пи Эл Си” нь Олон улсын Арбитрын шүүхэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар, Английн Лондон хотын Арбитрын шүүхийн шийдвэрээр нийт 92,685,803.16 ам доллар буюу 215 таван тэрбум 388 сая, 407 мянга, 342 төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иар төлүүлэхээр шийдвэр гаргасны улмаас төрийн өмчийн оролцоотой “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д их хэмжээний хохирол учирсан.

Мөн Ш.Батхүү нь Г.Алтан, түүний хүү Э.Сүрэн нартай санаатай нэгдэж бүлэглэн, ”Иргэний хэргийн шүүн таслах ажиллагаанд оролцохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, Төрийн банкийг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан” буюу залилан мэхлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон”  гэх хэрэгт  2019 онын нэгдүгээр сарын 14-ний өдөр прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 
Эх сурвалж: Polit.mn
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen