Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ болно
Хотын Ерөнхий менежерийн Хотын нийтийн аж ахуйн ажил үйлчилгээг эрчимжүүлэх чиглэлээр албан даалгавар энэ долоо хоногт гарсан. Сар шинийн баярыг угтан энэ долоо хоногийн Бямба гаригт Нийслэлийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна.
- Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн цас мөс, хог хаягдал орчныг цэвэрлэх,
- Хайс, хашлага, хогийн сав, сандал, хөшөө, баримал, зар сурталчилгааны болон хаяг, хаягийн байгууламж, гэрлийн шон, гэрлэн чимэглэл, нийтийн тээврийн автобус, хог тээврийн автомашины тоос тортгийг цэвэрлэх,
- Эвдэрч гэмтсэн хайс хашлагыг засварлаж нөхөх,
- Шатсан гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийг сольж, асалтыг сайжруулах
- Инженерийн шугам сүлжээний худгийн алдагдсан тагийг нөхөх
- Хөрсний уснаас үүдэж мөстсөн халиа дошинг цэвэрлэж, иргэдийн зорчих нөхцөлийг бүрдүүлэх,
- Гудамж талбайд эзэнгүй явж байгаа золбин нохой муурыг устгах ажлыг эрчимжүүлэх
Албан даалгаврын хэрэгжилтийг 2019 оны нэгдүгээр сарын 22-оос хоёрдугаар сарын 01-ний хугацаанд шуурхай хангуулж ажиллах бөгөөд үүргээ биелүүлээгүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож ажиллах юм.