Л.Болд: Би Хамрын хийдийн ойролцоо лиценз олгоогүй

Л.Болд: Би Хамрын хийдийн ойролцоо лиценз олгоогүй

 

Дорноговь аймгийн Хамарын хийдийн ойролцоо нүүрс олборлох зөвшөөрөл авсан хятадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг зогсоосон. Хамарын хийдийн газар нутгийг 2014 онд тусгай хамгаалалттай газар нутаг хэмээн бүртгэж авсан бөгөөд уг газарт 2007 онд “Оуяашиёоу” ХХК нүүрс олборлох зөвшөөрөл авсан байдаг.  Тухайн үед буюу 2004-2008 оны хооронд УИХ-ын гишүүн Л.Болд Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар ажиллаж байсан бөгөөд энэхүү зөвшөөрлийг олгоогүй гэдгээ хэлж байв.  Тэрээр  “Монгол Улсад хяналтгүй лиценз олгодог байдал хамгийн дээд цэгтээ хүрээд байсан тэр үед би ажлаа авсан. Ажил авсан даруйдаа би хоёр том шинэчлэлт хийсэн. Улсын төсвийн, монголын ард түмний мөнгөөр хайгуул хийсэн, ялангуяа стратегийн хайгуул хийсэн ордуудыг бүгдийг нь төрийн мэдэлд авах энэ ажлыг хийсэн. Стратегийн ордын жагсаалттай болсон. Түүнээс хойш даанч төрийн мэдэлд авсан ордуудыг ихэнхийг шүүхээр алдсан.   Үе үеийн сайд нар Кадастрын газрын даргыг тавьдаг байсан. Сайдын мэдлийнх байсан. Ашигт малтмал, газрын тосны газрын дарга бол байгууллагын үйл ажиллагааг хариуцахаас лицензтэй хамааралгүй. Өнөөдөр энийг зориуд гуйвуулж, намайг хувьсгалт тэмцэл явуулж байгаа учраас гутаан доромжлох зорилгоор ийм явуулга явуулж байна.  2017 онд дахин олгогдсон. Тэрийг судал. Дуртай хүн нь дуртай газраа лиценз авдаг тогтолцоог өөрчилсөн. Тиймээс 2009 онд лиценз хүчингүй болсон байгаа биз. Тэр лицензийг би олгоогүй” гэсэн юм.

 

ЗУУНЫ МЭДЭЭ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen