Амьд Халк буюу Риам хүүгийн түүх
2008 онд нэгэн бүсгүй удаан өвдөлт өгсний дараа хүү төрүүлэн төдий удалгүй нэгэн гэр бүлд өргүүлэв.
Хүү шинэ ээж аавтай болон мөн Риам нэртэй болсон байлаа. Риамын ээж хүүгээ бусад хүүхдээс арай илүү өсгөлүүн байгааг анзаардаг ч эрүүл саруул өсгөж байгаагийнх боловуу хэмээн боддог байв
Гэтэл Риам 5 сартай болохдоо зогсдог болж шууд алхаж эхлэв.
Түүгээр үл барам тамирчин мэт суниаж, төмөр турникт биеэ өргөдөг болсныг харсан ээж нь нүдэндээ ч итгэхгүй байжээ. Нэг нас хүрэхдээ шатаар өгсч уруудаж, гайхалтай хурдан гүйдэг болсон бөгөөд 3 нас хүрэхдээ хэзээний бие нь булчинжиж, фитнесийн зааланд штанк өргөдөг болох үед түүний энэ чадварыг Америк даяар гайхаж эхэлсэн байна.
Мөн түүний эцэг эхийг буруутгаж, нялх хүүхдээр шоу хийн мөнгө олж байна хэмээн шуугиан гарав.
Гэвч эцэг эхийн зүгээс булчин суулгах гормон болон эм ч өгч үзээгүй хэмээн нэгэн их сургуулийн эрдэмтдийн тусламжтай шинжилгээнд оруулсан байна . Эцсийн дүгнэлт гарч хүүгийн бие булчингийн 30 % булчингийн асар сайн хөгжилтэй гэж гарсан нь том хүний хэдэн жилийн турш уйгагүй фитнесээр хичээллэж байж биеэ булчинжуулдагтай тэнцсэн байдаг.
З настай хүүхдийн бие булчингүй байдаг бөгөөд 6 наснаас эхлэн булчин үүсч байдаг аж.
Риамын шинжилгээний хариултаас эрдэм шинжилгээний нилээн чухал хариултыг олсон бөгөөд Миостатин хэмээгч булчингийн өсөлтийн уурагаас болсныг тодорхойлсон хоёр дахь хүүхэд байв.
Риамаас өмнө ийм хүүхэд ганц бүртгэгдсэн байдаг.
Миостатин (булчингийн өсөлт болон ялгаралтын хүчин зүйл) нь булчингийн эдийн өсөлт, ялгаралтыг дарангуйлдаг уураг юм. Энэ нь амьтны булчинд үүсдэг ба дараа нь цусны эргэлтэнд ACVR2B рецептор (activin type II рецептор) холбох замаар булчинд нөлөө үзүүлдэг. Миостатин нь MSTN генд кодлогдсон байдаг.
Энэ уургийн нөлөөтэйгээр бух, адуу, зодоонч нохойны шилмэл үүлдэр гарган авч байгаа бөгөөд хүний таргалалт, хөгшрөлт булчингийн эмгэг өвчлөлийг эмчлэх шинэ аргыг нээхэд асар их ач холбогдол өгөх юм байна Риам эдүгээ 11 настай бөгөөд Америкийн цасны хоккейн тамирчин болсон байна.
СайханУул.