Эмийн сангийн гадаа хүүхэд цахилгаанд цохиулан амиа алдсан хэргийн шүүх хурал хойшиллоо

2018 оны зургаадугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд байрлах эмийн сангийн гадаа 9 настай хүүхэд тогонд цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Хэргийг шалгаж, тус дүүргийн прокурорын газраас Г.Ганпүрэв, С.Энхжаргал нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын дүгнэлтийг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Шүүх хуралд шүүгдэгч Г.Ганпүрэвийн өмгөөлөгч Ц.Батбаяр, шүүгдэгч С.Энхжаргалын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нар нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй гэсэн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг 2019 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цаг хүртэл хойшлуулжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen