XXI - Зууны хамгийн эрэлхэг хѳвгүүн

XXI - Зууны хамгийн эрэлхэг хѳвгүүн

 

Ийм гарчигтай нийтлэл "New York Times" сонины нэгэн дугаарт гарчээ . Уг үйл явдал нь 2003 онд Америкчууд , Мосул хотыг дайрах үед болжээ . Америкийн тусгай хүчний 400 дайчин шейх Наввара Зейданы шилтгээнийг эзлэхээр дайрах үед тэдний эсрэг Иракын удирдагч асан Саддам Хусейний ач хүү 14 настай Мустафа Саддам Хусейн , ѳѳрийн аав Кусей , авга ах Удей , бие хамгаалагч Абдель Самад нарын хамт дөрвүүлээ ширүүн гал нээн эсэргүүцэн тулалджээ.

Нэг их удалгүй түүний аав , авга ах , бие хамгаалагч 3 алагдав . Тэгэхээр нь Мустафа хүү мэргэн буучийн винтов аван америкийн тусгай хүчний 400 цэрэгтэй 6 цагийн турш тулалдахдаа 14 цэргийг устгасанд уурлаж хорссон тэд 2 пуужин болон артиллерийн галаар буудлаа . Эцэст нь Мустафагийн буу дуугарахаа больж алагдсаны дараа очсон америк цэргүүд мэл гайхжээ . Тэд дор хаяж салаа цэрэг эсэргүүцээд байна гэж бодож байсан чинь 14 настай ганцхан хѳвгүүн байсанд ихэд гайхжээ . Америк сэтгүүлч Роберт Ейск энэ тухай "Хэрвээ манай улсын нэг хүүхэд ингэж баатарлагаар тулалдсан бол түүний хѳшѳѳг хот болгонд босгож хүүхэд залуусдаа түүний гавъяаг суртчилан таниулж алдаршуулан хүндлэх байсан юм" гэж бичжээ .

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen