XX зууны хамгийн алдартай дурлалын гурвалжин

XX зууны хамгийн алдартай дурлалын гурвалжин

 

Түүний хөдөлгөөн бүрт нь намайг татах нэгэн зүйл байна

Ярих болгонд нь хэзээ ч салмааргүй санагдах нэгэн зүйл түүнд байна

Хэр их түүнд итгэж байгааг минь харин чи мэднэ

Түүний хэв маягт намайг онцгой татах нэгэн зүйл байна

Түүнээс өөр амраг надад хэрэггүй гэдгийг

Тэр мэдэж байгаагаа инээмсэглэлээрээ хэлдэг

Чи надаас дурлал чинь улам хүчтэй болох уу гэж асуух юм

Би хэлж мэдэхгүй нь би хэлж мэдэхгүй нь

гэж Ливерпулийн алдарт дөрвөл “The Beatles” хамтлагийн “Something” дууны мөр. Эл дууг тус хамтлагийн гитарчин Жорж Харррисон өөрийн эхнэр Патрисия Бойт зориулжээ.

660121-george-harrison-pattie-boyd_01-300x218 XX зууны хамгийн алдартай дурлалын гурвалжин

Жорж Харррисон, Патрисия Бойт 

Харин дууны соль гитарын гоцлолыг Жорж Харрисоны дотны анд Эрик Клэптон тоглосон байдаг. Тэр үед ердөө дөрвөн жилийн дараа Эрик Клептон мөн л Патрисия Бойд буюу Жорж Харрисоны эхнэрт өөрийн дуугаа зориулна гэдгийг хоёр найзын хэн ч гадарлаагүй биз ээ. Гэвч энэ тухай дараа харин одоо . . .

Эрик  Патрик Клэптон 1945 оны 3 дугаар сарын 30-нд Лондонгоос 50км зайтай орших Рипли хэмээх жижигхэн хотод төржээ. Хэдий эцэг эхийнхээ хайр энхрийллийг татахын тулд тэрбээр байдгаараа хичээдэг байсан ч ээж аав нь хүүдээ их л хөндий ханддаг байсан гэдэг. Энэ хайхрамжгүй үл тоосон хандлагыг Эрик том болсон хойноо л ойлгосон юм. Учир нь Эрикийн эгч 16 настайдаа тэдний амьдардаг хотоос холгүй орших цэргийн баазын нэгэн канад цэргээс хүүхэдтэй болсон ажээ.

2-1-1-300x201 XX зууны хамгийн алдартай дурлалын гурвалжин

Эрик  Патрик Клэптон

Дайн дуусаж гэр бүлтэй байсан канад цэрэг эр эх орон руугаа буцсан нь мэдээж. Хүсээгүй хүүхэд төрүүлсэндээ Эрикийн эгч их л гутран хүүхэддээ эхийн хайрыг өгч чадалгүй Герман руу яваад өгчээ. Хамгийн инээдтэй нь тэрбээр Германд очоод өөр нэгэн канад цэрэгтэй гэрлэн хүүтэй болсон гэдэг. Тэр хүүдээ бүсгүй эхийн бүхий л хайр сэтгэлээ зориулжээ. Харин түүний хүсээгүй хүүхэд буюу том хүү нь Эрик байж. Хотын оршин суугчдаас охиныхоо энэ шившгийг нуухын тулд эцэг эх нь Эрикийг өөрийн хүүхдээ гэж хавь ойрныхондоо ойлгуулсан юмсанж. Ингээд Эрик өөрийнхөө эгчийнхээ хүсээгүй хүү гэдгээ мэджээ.

Эрикийн ээж ааваа гэж бодож байсан эмээ өвөө нь түүний 15 насны төрсөн өдрөөр гитар хөгжим бэлэглэжээ. Энэхүү бэлэг түүний цаашдын амьдарлыг нь шийдэж өгсөн юм. Эрик өдөржин тухайн үеийн агуу гитар хөгжимчдийн дуу хөгжмийг сонсон тэднийг дууриаж тоглохыг хичээдэг байв.

1961 онд Эрик Кингстоны урлагийн коллежийн дизайны ангид элсэн орсон ч ердөө нэгхэн жил болоод хасагдсан байна. Учир нь тэрбээр өдөр шөнөгүй гитараа балбасаар хичээлээ хийж амждаггүй байжээ. Гэсэн ч Эрик сэтгэлээр унаагүй байна. Тэрбээр эмээ өвөөгөөсөө цахилгаан гитар авч өгөхийг гуйн харин өөрөө ажилд орно гэж амлажээ.

Шилний үйлдвэрт хар ажил хийхийнхээ хажуугаар Эрик чөлөөт цаг л гарвал гитараа тоголсоор байжээ. Энэ хугацаанд түүний уран чадвар үнэхээр гайхалтай болсон юм. Энэ ур чадвараа залуу зөвхөн өөртөө биш бас хүмүүст үзүүлэхийг хүснэ. Тэгээд тэрбээр гудамжинд тоголдог болсон байна.

XX зууны хамгийн алдартай дурлалын гурвалжин

Ингээд 1962 он гэхэд Лондон хотын Кингстон, Ричмонд, Вест-Энд дүүргүүдийн гудамжинд гитар хөгжим дээр тоглох нэгэн авьяаслаг хүүгийн тухай яриа газар авч эхэлжээ. Тэгэхэд Эрик анх гитар хөгжмийн утсанд хүрээд ердөө дөрөвхөн жил болж байлаа. Алдарт “Cream” хамтлагийг байгуулалцах хүртлээ Клэптон хоёр гурван хамтлагт тоглоод амжжээ.

“The Rooster” хамтлаг бол Эрикийн хувьд тайзан дээр гарсан анхны хамтлаг байв. Энэ хамтлагт тоголж байхад нь Casey Jones & The Engineers Эрикийг аялан тоглолтын гэрээт хөгжимчнөөр ажиллахыг санал болгосон ажээ. Үүнээс хойш Клэптоныг Британи даяараа мэдэх болжээ. Харин “The Yardbirds” хамтлагийн тухайд гэвэл хэдий рок хөгжмийн чиглэлтэй ч Эрик Клэптон тус хамтлагт ирснээрээ блюзын нөлөө нэмэгдэн орж иржээ. Үүний нэг жишээ бол тус хамтлаг  Америкийн блюз хөгжимчин \аман хуур дээр\ Сони Бой Уильямсонтой хамтран тоглосон явдал юм.

big XX зууны хамгийн алдартай дурлалын гурвалжин

Энэ тоглолтын үр дүнд 1965 онд хамтарсан альбом хэвлэгдэн гарсан ажээ. “For Your Love” хэмээх нэртэй тус хамтлагийн анхны хит болсон уран бүтээлийн дараа Эрик удалгүй хамтлагаасаа гарсан юм. Учир нь хит болсон энэ уран бүтээл нь поп чиглэлээр хийгдсэн бөгөөд хамтлаг цаашдаа ч энэ урсгалаар явах болсонтой холбоотой байжээ. Клэптоны зүрх сэтгэл анхнаасаа л блюз хөгжимд  зориулагдсан аж. Дараачийн хамтлаг болох “Bluesbreakers”-т Эрик төдийлөн удаагүй ч энэ хамтлагт тоголсноороо тэрбээр блюз хөгжмийн шилдэг гитарчин хэмээн тооцогдох болсон билээ.

“Би нэг удаа Эрик дээр очоод шинэ хамтлаг байгуулах гэж байгаагаа хэлээд хамтарч ажиллах санал тавьсан юм. Гэтэл Эрик “Хэрэв Жэк Брюс байх юм бол болж байна” гэсэн болзол тавьдаг байгаа. Би урьд нь Жэктэй хамтарч тоголж байсан учраас үгүй гэж хэлэх мянган шалтгаан надад байсан л даа. Гэсэн ч би Эрикийн болзлыг зөвшөөрсөн юм” гэж “Cream” хамтлагийн бөмбөрчин Жинжер Бейкер дурссан байх юм.

Рок хөгжмийн түүхэнд анхны супер хамтлаг хэмээн тооцогддог уг хамтлаг соль гитарчин, бас гитарчин бөмбөрчин гээд ердөө гуравхан хөгжимчидтэй мөртөө өндөр ур чадвар, авьяасаараа дэлхий дахинд нэрд гарч чадсан билээ. Тус хамтлагийг домогт Жими Хендрикстэй зэрэгцүүлэн хард-рок урсгалыг үндэслэгч гэж зүй ёсоор үздэг. Ердөө хоёр жил гаруй хугацаанд оршин тогтносон тус хамтлагийн тарж сарнисан шалтгаан нь ердөө л хувь хүмүүсийн хоорондын харьцаа байсан гэдэг. Гурван авьяас гурван амбиц. Клэптон Брюстай хэл амаа ололцохоо болин дээрээс нь хэзээнээс хоорондоо таарамж муутай байсан Брюс Бейкер хоёрын харьцаа улам ширүүсжээ. Үргэлж хэрүүл маргааны дунд байсаар залхсан Эрик бие даан уран бүтээлээ хийхээр шийджээ.

Эрик, Патрисия хоёр хуримаа 1978 онд хийжээ. Сүйт залуугийн жолооч нь Жорж Харрисон байсан гэлцдэг

Pattie-Boyd-Love-Story-cake-w636-h600 XX зууны хамгийн алдартай дурлалын гурвалжин

Энэ нь түүний тус хамтлагтай хамтарсан хоёр дахь уран бүтээл байлаа. Эхний удаа Эрик “The Beatles”-ийн алдарт “While My Guitar Gently Weeps” гэдэг дууны соль гитарын хэсгийг мөн тоголсон байв. “Something” дууны танилцуулга Лондон хотын нэгэн алдартай клубд болохоор төлөвлөгджээ.

Товлосон өдөр Эрик тус клубын босгийг заншсанаараа өөртөө их л итгэл төгстэй алхан орсон аж. Энэ өдөр тэнд цугласан олноос гурван хүний хувь заяаг өөрчилсөн бидний хэлдгээр час өдөр байсан юм болов уу даа. “Би гэнэт цэв цэнхэр хоёр том нүдийг хараад л ховсдуулсан юм шиг хөшиж орхисон. Миний хувьд цаг хугацааа зогсчих шиг болсон шүү.

pattiehed XX зууны хамгийн алдартай дурлалын гурвалжин

Тэр өндөр гоолиг биетэй, болж боловсорсон тариа мэт намирсан урт үстэй, цагаан торго шиг арьстай бурханлаг сайхан бүсгүйг би харангуутаа л дурласан” хэмээн Эрикийн хожим дурсан ярьсан бүсгүй бол Харрисоны гэргий Патрисия Бойд байжээ. Энэ орой Клэптоны гар нь салганан олигтой тоглож чадаагүй байна. Иймэрхүү байдал хожим нь  давтагдах боловч огт өөр шалтгаанаар байх болно.

“Эрикийн тэр үед зовж байсан сэтгэлийн шаналлыг хүн болгон давж гарч чадахгүй” гэж Клептоны танил ярьсан байдаг. Эрик сэтгэлээ барих гэж маш их хичээж байлаа. Энэ хэцүү байдлаасаа гарах гарцыг хайж байсныг нэг нь тэрбээр эгчтэйгээ маш төстэй Патрисиягийн эмэгтэй дүүтэй үерхсэн явдал байв. Тус болоогүй аж.

“Би Фрайар- паркад \Харрисоны эзэмшил газар\ байн байн очдог байсан. Жорж Патти хоёртой хөгжилтэй сайхан үдшийг өнгөрөөн буцахдаа дотор минь хов хоосон болж байгааг мэдэрдэг байлаа. Амьдралд минь Патти шиг бүсгүй хэзээ ч ахиж олдохгүй гэдгийг би мэдэж байсан. Би үнэн сэтгэлэсээ дурласан байсан юм. Анхны харцаараа шүү.

Jan21 XX зууны хамгийн алдартай дурлалын гурвалжин
Music. Modelling. Personalities. pic: 21st January 1966. Epsom, Surrey. Beatle George Harrison, right and model Patti Boyd after their wedding at Epsom Register Office, pictured with the only other Beatle to attend, Paul McCartney.

Энэ хайр маань надад өдрөөс өдөрт зовлон болж байсан. Би өөрийгөө ямар ч гарцгүй байдалд оруулснаа ойлгосон юм. Яагаад гэвэл “The Beatles”-ынхны нэгний эхнэрийг булааж болохгүй л байхгүй юу. Тиймээс надад ердөө ганцхан л гарц үлдсэн байсан. Бодит байдлаас тасрах” гэж  Эрик энэ үеийнхээ тухай ВВС-ийн ярилцлагандаа дурьджээ. Гэвч архи, хар тамхи ч Паттиг мартахад нэмэр болсонгүй. Эрикт ганцхан гарц л үлджээ. Энэ бол түүний гитар байлаа.

Хажууд чинь хэн ч байхгүй болж аймшигт ганцаардал

Чамайг эзэмдэх үед чи яана вэ?

Хэтэрхий удаан чи надаас зугтаж нуугдлаа

Энэ  ердөө л чиний бардам зан гэдгийг

Чи өрөө мэднэ

Лайла минь ингээд би чиний өмнө сөхрөн сууна

Лайла минь хайрт минь залбиран гууяа

Шаналсан сэтгэлийг минь тайвшруулаач гэсэн алдарт “Лайла” хэмээх дуугаа зохиосон юм.

Паттигийн хувьд өөрт нь зориулж хэн нэгэн дуу шүлэг зохионо гэдэг төдийлөн шинэлэг зүйл биш ч гэсэн нөхрөөс нь гадна бас нэг агуу хөгжимчний уран бүтээлийн гол баатар болно гэдэг таатай байсан нь мэдээж.

000 XX зууны хамгийн алдартай дурлалын гурвалжин

Патрисия Бойт нэртэй сэтгүүл болон брэндүүдийн нүүр царай болж байжээ

Удалгүй “Лайла” хэмээх нэртэй Эрикийн анхны бие даасан альбом гарч түүний нэр алдар дэлхий даяар цуурайтан мянга мянган эмэгтэй шүтэн бишрэгчидтэй болсон юм. Харин Эрикийн хувьд Патрисия л хэрэгтэй байлаа. Түүний сэтгэлийн хүлээлт нэгэнт алдуурчээ. Эрик Патти руу байнга утасдан уулзахыг хүсэх болжээ.

pattie-boyd-1 XX зууны хамгийн алдартай дурлалын гурвалжин

Хөгжимчин хагас жил шахуу Патрисияг шалсан гэдэг. Тэвчээр нь барагдсан бүсгүй нэг удаа зөвшөөрчээ. Тэгээд л тэр хоёр гал халуун дурлалын шуурганд автсан юм. Лондон хотын цэцэрлэгт хүрээлэн дэх жижигхэн кофены газрууд, Тэмза мөрний аялалын усан онгоцууд дурлалт хосын нууцхан болзоонуудыг мэддэг байжээ. Клэптоны хүсэн хүлээсэн мөрөөдөл нь биелсэн ч дотны андынхаа ар хударгаар муухай зүйл хийж байгаадаа Эрик шаналах болжээ. Ингээд тэрбээр нэгэн үдэшлэг дээр Харрисон руу очоод “Би эхнэрт чинь хайртай. Чи энэ талаар яана гэж бодож байна?” гэж шууд хэлсэн гэдэг.

Харин үргэлж тайван юмыг ул суурьтай авч үздэг Жорж “Наад асуудал чинь намайг бараг зовоохгүй байна. Хүн бүр хүсэж байгаа зүйлээ л хийх ёстой” хэмээн хариулжээ. Бүсгүй хүний бодлоор бол ямар ч эр нөхөр “Яана гэнэ чи” гээд заамдаад авах ёстой байсан байх л даа. Гэтэл эр нөхрийх нь энэ тоомжиргүй гэхэд дэндүү тоомжиргүй хариултыг сонсоод Патрисия уг үдэшлэгээс гараад явчихжээ. Бүсгүй шөнөжин машинаараа хотыг хэрэн ханатлаа уйлсан гэдэг. Гурван долоо хоногийн дараа Патрисия чемодантай хувцсаа аваад Лос-Анжелест амьдардаг эгчийнх рүүгээ яваад өгсөн аж. Ингээд 1979 онд Патрисия Жорж Харисоноос салаад Эрик Клептонтой гэрлэсэн юм.

“Хэрэв Эрикээс өөр хүн байсан бол Патти бид хоёр хэрүүл уруул хийх, аяга тавгаа хагалах, өмчөө хуваах гээд гэр бүл салалтын бүх муу муухайг үзэх байсан. Харин бид тэгээгүй ээ. Патти найдвартай гар дээр очсон гэдэгт би итгэдэг” гэж Жорж салалтынхаа талаар ярьсан байдаг. Тэрбээр ингэж бодож байсан уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Ямар ч байсан Жорж Эрик хоёр насаараа найзууд хэвээрээ үлдсэн гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ.

Хайртай хүн нь үргэлж хажууд нь дээрээс нь нэр алдар, эд хөрөнгө, авьяас билэг гээд хүн болгоны зүрхлэн мөрөөддөг ч үгүй амьдралтай болсон хүнд өөр юу хэрэгтэй аж гэж бодохоор. Гэтэл Эрикийн хувьд тийм биш байж гэдгийг тэрбээр сүүлдэж ойлгожээ. Хэрэв арваад жилийн өмнө Эрик анх удаагаа Паттиг хараад тэр оройныхоо тоглолтон дээр гар нь салганан бараг тоголж чадаагүй бол харин одоо түүний оролцож буй тоглолтон дээр Жорж Харрисон харагдав уу үгүй  юу Эрикийн тоглолт муудаад ирдэг байжээ.

42b22bbfe0052bf716f0222151da481e XX зууны хамгийн алдартай дурлалын гурвалжин

“Жоржийн гунигтай харцыг хараад миний зүрх өмрөх шиг болдог байсан. Сүүлдээ би найзынхаа өмнө буруутай гэсэн бодол маань намайг Паттиг хүсэж байснаас минь илүү зовоох боллоо” гэж Эрик дотныхоо найзуудад ярьж байжээ. Хамгаас илүү хүсэмжилж байсан бүсгүйгээсээ Эрик аажим аажмаар залхаж эхэлсэн аж. “Патрисия намайг өөрчлөх гэж үргэлж оролддог. Түүнд миний амьдралын хэв маяг таалагддаггүй, хэдэн цагаар гитар тоглоход минь уурлана. Түүнийхээр бол би үргэлж дээдсийн хүрээлэнгийнх шиг байж өөртэй нь хамт үдэшлэг, хүлээн авалтаар хэсүүчлэн явах ёстой” гэж Эрик хэн нэгэнд ч биш харин Жоржид гомдоллон ярьдаг байжээ.

Патрисиятай гэрлээд Эрик хар тамхинаасаа гарч чадсан ч архийг хаяж чадаагүй юм. Магадгүй энэ сэтгэлийн шаналлаа мартахын тулд бор дарсыг хэтрүүлж хүртдэг байсан биз. Тэрбээр ганцхан архиар ч хязгаарлагддаггүй байжээ. Клэптоны өөр бүсгүйчүүдтэй нэр холбогдох нь ихэссээр сүүлдээ хууль ёсны бус хоёр хүүхдийн эцэг болжээ. Есөн жил хамт амьдрахдаа хүүхэдтэй болж чадаагүй Патрисияд  энэ явдал хүндээр туссан билээ. Ингээд 1988 онд Клэптон Бойд хоёр гэрлэлтээ цуцлуулжээ.

Цаг хугацаа өнгөрөхөд тэр гурав найз нөхдийн харьцаагаа хадгалж үлдсэн юм. 1991 онд Эрик Клептон Жорж Харрисон хоёр хамтарсан аялан тоглолт хийсэн бөгөөд тэр тоглолтон дээрээ хоюулаа Патрисияд зориулсан дуунуудаа дуулсан байдаг.

Агуу хоёр гитарчны үеэрхэл мөнхөд оршсон

Энэхүү дурлалын гурвалжингийн баатрууд болох Эрик Клэптон, Патрисия Бойд, Жорж Харрисон бүгд шинээр тус тусынхаа амьдралыг дахин нэг бус удаа зохиосон. Гэвч хэн нь ч энэ удаагийнх шигээ тэгтлээ зовж шаналаагүй билээ. 17 жилийн өмнө арваннэгдүгээр сарын 29-ний яг энэ өдөр агуу Жорж Харрисон тэр бүгдийг орхин тэнгэрт халин одсон билээ.

mongolnews.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen