Б.Цэнгэлмаа Монголын хүүхдийн ордоныг улс төрийн “бай” болгожээ
Монголын мянга мянган хүүхдүүдийн авьяас, билгийг нээж, таниулсан Монголын хүүхдийн ордон 60 жилийн түүхэндээ 130 мянга гаруй хүүхдэд соёл хүмүүжлийн боловсрол олгосон байдаг юм.Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудад урлаг соёлын хүмүүжил олгох, зөв хүн болгон төлөвшүүлэх, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэхэд чиглэн ажилладаг Монголдоо ганцхан энэ байгууллага сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд “нам” зогсчээ.
Чадварлаг багш нарын хичээл зүтгэлээр 60 жилийн түүхийг бичсэн Монголын хүүхдийг ордоныг “улс төр”-ийн байболгож, мэргэжлийн бус хүнийг хүчээр томилсноос болж хүүхдийн ордоны үйл ажиллагаа алдагдсаныг зарим багш нар, сурагчид, эцэг эхчүүдийн зүгээс бидэнд мэдээллээ.
2016 оны сонгуулийн дараа үргэлжилдэг улс төрийн томилгоо ч Монголын хүүхдийн ордонд нөлөөлсөн. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн туслахаар ажиллаж байсан Б.Цэнгэлмааг Хүүхдийн ордоны захиралаар томилсон. Гэтэл тэрээр энэ албан тушаалд ирмэгцээ бүжгийн дугуйлангийн хоёр ч багшийг үндэслэлгүйгээр халж, хүүхдийн эрх ашгийг зөрчиж байсан удаатай. 2017 оны дөрөвдүгээр сард эцэг эхчүүд хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, МХО-ны захирал Б.Цэнгэлмаагийн хууль бус шийдвэрийг эсэргүүцэж байв. Түүнчлэн тухайн үед бүжгийн дугуйланд хичээллэдэг 213 хүүхдийн 50 хувь нь шинэ багш нараа эсэргүүцэн хуучин багшаараа заалгахыг шаардаж байсан юм. Ийнхүү хүүхдийн байгууллагыг улс төржүүлсэн түүний гавьяагаар өнөөдөр Монголын хүүхдийн ордон үйл ажиллагаа муудаж, хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөж эхэллээ.
Өнөөдөр МХО өнцөг булан бүрээ түрээслүүлчихсэн, нэг ёсондоо “бизнес”-ийн байгууллага болон хувирчээ. Гэтэл дугуйлангуудаа олигтой ажиллуулж ч чадахгүй хүүхдүүдийн сурч, мэдэх, боловсрох эрх зөрчигдсөөр байгаад эцэг эхчүүд гомдолтой байна. Түүнчлэн мэргэжлийн бус хүн удирдаж байгаа учраас сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаа нь муудсаар байгааг хэлсэн юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн туслахаар ажиллаж байсан Б.Цэнгэлмаа гэгч эмэгтэйг “их цэвэрлэгээ”-нийхээ нэг хэсэг болгож ажлаас нь чөлөөлөхгүй бол хүүхдийн байгууллагыг орвонгоор нь эргүүлэх нь.
Б.Цэнгэлмаа нь Ерөнхий сайдын багын найз гэх өөрөөсөө үе мултарсан эртэй хоёрдох амьдралаа холбосон гэх.
М.Дэлгэр
Эх сурвалж: guren.mn