Угтагчаас дэд ерөнхийлөгч хүртэл алибабад 14 жил зүтгэсэн Тон Венхон
Энэ эмэгтэй Жак Ма-д 14 жилийн турш зүтгэжээ. Түүнийг Тон Венхон гэдэг. Тэрээр Алибаба-д 16 жилийн өмнө угтагч (receptionist)-аар ажилд орсон байна.
Жак Ма компанийн хувьцааг хуваарилж байхдаа Тонг-д 0.2 хувийн хувьцаа өгч Алибаба зах зээлд нээлттэй олон нийтийн компани болох үед 100 тэрбумын үнэ цэнэтэй болно гэж хэлсэн байна.
Өөр компаниуд руу шилжилгүй энэ компанидаа үлдэж ажиллахыг түүнээс гуйсан бөгөөд Алибаба-г олон нийтийн компани болох үед 100 сая долларыг түүнд өгнө гэж амлажээ.
Тонг жилээс жилд хүлээсээр байсан ч Алибаба олон нийтийн компани ердөө ч болсонгүй. 2004 онд Тонг Жак-аас хэзээ юм бэ гэхэд “удахгүй” гэсэн хариулт авсан байна. 2006 онд дахиад асуухад дахиад л “удахгүй” гэжээ. Алибаба олон нийтийн компани болохгүй л байлаа.
2014 онд Алибаба Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр олон нийтийн компани болоход түүний үнэлгээ 245.7 тэрбум долларт хүрсэн юм. Ахлах угтагч, одоо Алибаба компанийн дэд ерөнхийлөгч Тонг угтагчаас саятан болж түүний хөрөнгө 320 сая ам.доллараар үнэлэгдэх болсон байна.
Нэг компанид та 14 жил ажиллаж, хүлээж, үүсгэн байгуулагч нь эцэж цуцахыг мэдэхгүй тэмцэж байхад хамт байж, хамт тэмцэж чадах уу? Үр дүн нь …