Бэлгэвчээр юу хийж болох вэ? / хошин фото/
Жил бүрийн 12-р сарын нэгнийг ДОХ-оос урьдчилан сэргийлэх, нийгэмд зөв ойлголт өгөх өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэдэг билээ.
Аюулгүй сексийг уриалж, нэгэн уран бүтээлч бэлгэвчийг ашиглан хошин зураг зуржээ.
Хүсээгүй жирэмслэлт, халдварт өвчнөөс найдвартай хамгаалагч өнгө өнгийн, олон төрлийн бэлгэвч ашиглан бүсгүй хүний ээмэг, цэцгийн сав, машины дугуй, малгай, нар, нарны шил, зангиа олон зүйлийг илэрхийлжээ.
Сонирхуулахад даавуугаар хийсэн бэлгэвч маягийн уутыг МЭӨ эртний Египетүүд хэрэглэж байсан гэдэг.
1706 онд яруу найрагт анх Кондом гэдэг үг шинээр тэмдэглэгдсэн байдаг. Кондом гэдэг нь 2-р Чарльз хааны үед амьдарч байсан нэгэн эмчийн нэр гэсэн түүхэн яриа байдаг.
Чарльз хаан хууль бус угсаа залгамжлахыг оролдох олон хүүхдээс сэргийлэхийн тулд Кондом эмчээр арьсан бэлгэвчийг хийлгэж хэрэглэдэг байсан байна.
Манай улсад 2006 онд тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Л.Гүндалай "бэлгэвч хэрэглэцгээе” хэмээн уриалж байсан нь залууст чиглэсэн зөв уриа байсан юм.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: www.zone.mn