Уэльсийн гүнжийн ҮНЭН ТҮҮХ ба ГУНИГТ АМЬДРАЛ
Энэ үед Камилла 11 нууц амрагийг өнгөрүүлчихсэн тун ч туршлагатай нэгэн байсан гэдэг.
Камиллагийн гэр бүл бол жирийн л нэг баян айл, язгууртны удам угсаагүй байжээ. Харин эцэг эх нь охиноо дээдсийн хүрээлэнд оруулахын тулд багаас нь багш хөлслөн гоо зүй, ёс суртахуун болон бүжгийн багш хөлслөн сургадаг байв.
Гэвч Камилла өөрийн задгайдуу, танхай зангаа хаяхгүй, жинс, щорт өмсдөг, виски ууж, тамхи татдаг байжээ.
Охидын сурдаг хамгийн хатуу дэгтэй сургууль ч түүнийг өөрчилж чадсангүй. Ингээд Лондонгийн Дээдсийн хүрээлэнгийн нэгэн үдэшлэгт анх удаа Камиллаг оруулжээ. Энэ үдэшлэг дээр тэр хөвгүүдийн анхаарлын төвд байж, чангаар инээж, хошин шог ярьж, шампан дарсыг бусад охид уруулаа хүргээд тавьж байхад Камилла том, том хундгаар шунан ууж, чухам л цэнгэлийн манлайг эдэлсэн ба удсан ч үгүй энэ үдэшлэгээс нэгэн залуутай учир ургуулж үүнээс хойш бүр задгайрсан бололтой.
Тэр нь Хан хүү Чарльз байсан бөгөөд тэрээр урд нь ийм хачин бүсгүйтэй учирч байгаагүйдээ ч тэр үү, үнэхээр хөл алдан дурлажээ.
Ингээд Чарльз жилийн дараа түүнтэй гэрлэе гэж гуйхад нь: Ийм байх нь бид хоёрт муу байна гэж үү хэмээгээд хэзээ ч гэрлэхгүй! гэж шууд хариулсан байна.
Үүний дараа 1973 онд Чарльз зургаан сарын хугацаагаар далайн аянд цэргийн хөлгөөр Энэтхэгийн баруун эрэг руу аялжээ. Зарим хэвлэлд хатан хаан Камиллагаас холдуулах гэж зориуд илгээсэн гэх нь ч бий.
Харин энэ хугацаанд Камилла Эзэн хааны морин цэргийн офицер Эндрю Паркер-Боулзтай гэрлэжээ.
Энэ гэрлэлт Камиллагийн хувьд дээдсийн хүрээлэнд орох үүдийг нээж, эх эцгийнх нь мөрөөдлийг биелүүлжээ. Эндрю Паркер-Боулз их царайлаг, хүүхэмсгээрээ тун ч алдартай эр байжээ. Тэр хоёр хуримынхаа дараа шууд л хэн, хэн нь чөлөөт цагаа хүссэнээрээ өнгөрүүлнэ, бие биендээ ямар нэгэн тайлбар хийхгүй, хардахгүй гэж тохирчээ.
Хан хүү ч аянаас ирж, Камиллагийн гэрийн ойролцоо эдлэн авч, тэр хоёр байнга уулзаж, учрах болжээ.
Удалгүй Камилла Эндрю хоёрт том хүү нь мэндэлжээ. Харин Чарльз хүүгийнх нь загалмайлсан эцэг болж, үүгээр далимдуулан бэлэг сэлт аваад байнга тэднийхээр орох болсон гэдэг. Удаа ч үгүй Камилла дахин жирэмсэн болж, охин Лаура нь гэдсэнд байхад, энэ бүхнийг үл тоон хан хүү Чарльз дахин гэрлэх саналаа тавьжээ.
Тэгэхэд нь, Камилла: Тэнэгхэн минь ингэж болохгүй! Гэхдээ би үргэлж чиний дэргэд байх болно, тангараглая! гэжээ.
Гэвч хан хүү Камиллагаас өөр хэнийг ч харахгүй өөрийнхөөрөө зүтгэсээр ...Нэгэн шөнө Камилла хан хүүгийн чихэнд: Хайрт минь, чи энэ Диана Спенсер гэж охиныг сайн хар даа! Тэр л харин Уэльсийн үзэсгэлэнт гүнж болох юм биш үү? Гэснээр Чарльз түүнтэй гэрлэхээр шийджээ.
Хааны ордныхонд ч энэ санал таалагдах нь гарцаагүй байлаа.
Яагаад гэвэл Диана герцог Мальборо,У.Черчиль нарын удмаас гаралтай зөв, сайхан бүсгүй байлаа. Ингээд доор өгүүлсэнчлэн 1981 оны долдугаар сарын 29-нд 750 сая хүний анхаарлыг татсан аугаа хурим болсон юм.
Диана Чарльз нар тансаг сайхан хөлөг онгоц "Британия”- гаар бал сарын аялалдаа гарав.
Гэтэл энэ аяллын тав дахь өдөр Чарльз Камилла руу утасдаад: - Би маш аз жаргалгүй байна!... Би чам дээр л очмоор байна...гэхэд Камилла: - Тэр хэр зэрэг байна даа? гэж асуухад,
- Өө,тэр хүйтэн хүүхэн, яг л хөлдүү загас шиг! гэж Чарльзын хэлэхийг Дианасанаандгүй сонссоноор аз жаргалгүй гунигт амьдрал эхэлсэн байна.
Диана сэтгэл санаагаар унаснаас болж булимия буюу их иддэг өвчин туссан ба стресст орсон байна.
Гэвч тэрээр зоригоо чангалж, нөхрийнхөө сэтгэл зүрхийг татах элдэв оролдлого хийсэн нь талаар болж, Чарльз боломж л гарвал Камилла руу гүйсээр байжээ. Ухаалаг бүсгүй Диана, улс төр, хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцож эхэлснээр дэлхийн улс төрчид болон ард түмнийхээ дунд асар их нэр хүндийг олжээ.
Диана нэгэн ярилцлагандаа, бидний гэрлэлтэнд гурван хүн байгаа. Хүн нь арай л олондоод байна даа! гэж даруухан хариулсан байдаг.
1982 онд Диана Чарльзад, хаан ширээ залгамжлах хүү Уильямыг төрүүлжээ. Хоёр жилийн дараа мөн хан хүү Гаррийг төрүүлсэн. Эхэн үедээ Чарльзхөвгүүдээ хайрлан цагийг хамт өнгөрүүлдэг байв. Харин өсөж том болох тусам нь тэднээс холдон хөндийрч байлаа. Ингээд 1986 онд Чарльз гэр бүлтэйгээ амарч байснаа, гэнэт: Ядарч байна, тайван загасчилъя гээд Шотланд руу явчихжээ.
Удсан ч үгүй хэвлэлээр Камиллатайгаа хамт загасчлах газраа байгаа нь нийтлэгдсэн байна.
Гэнэн цагаан сэтгэлтэй Диана олон жил хүйтэн дайны байдалтай байж, гайтай юм шиг дээдсийн үдэшлэг уулзалтан дээр байнга Камиллатай тааралддаг ажээ. Камилла юу ч болоогүй юм шиг хэнэггүй байх нь тун ч эгдүүтэй!
Нэгэн үдэшлэгт, Диана шампан дарсаар зүрхээ чангалан хүний анхаарал татахгүйг хичээн Камиллад дөхөж очоод нүдэндээ доголон нулимстай ч хүчээр инээмсэглэн: Би та нарын тухай бүгдийг мэднэ, хэдэн цаг утсаар ярьдаг, хэд дэх өдөр хаана уулздаг, хүнд мэдэгдэхгүйн тулд бие биенээ Глэдис, Фред гэж дууддагийг чинь ч мэднэ! Одоо энэ бүхнийг дуусгах болжээ гэж танд санагдахгүй байна уу? Өөрийнхөө ч байр сууриа мэдэх цаг болоогүй юу? гэхэд Камилла, коктейлоо шимэн, огт зовсон шинжгүй:- Таны хүссэн юм бүр чинь танд байна. Энэ дэлхийн бүх л эрчүүд хөлд чинь унахад бэлэн байна!
Хоёр сайхан хүү байна.
Эрхэм дээдэс минь та өөр юу хүсээд байгаа юм бэ? гэснээ... бүтэхгүй л байх гэж айж байна шүү! гэжээ. Үүний дараа Диана шөнөжин уйлж, энэ дайнд ялагдсанаа мэдсэн байна. Харин Хан хүү Чарльз насан туршийн хайр болох Камиллатайгаа 2005 оны дөрөвдүгээр сарын 9-нд хуримлажээ.
Орчуулсан: Д.Оюун
www.breakingnews.mn