Н.Цэрэнбатыг шагнаад байна уу, шоглоод байгаа юм уу?!
Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагаас БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг “Дэлхийн ногоон элч”-ээр шалгаруулсан байна. Шагналыг ИБУИНВУ-аас ирүүлснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулан өглөө” гэсэн мэдээ таржээ. Ойлгосонгүй. Н.Цэрэнбат бол Монголын Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын салбар хариуцсан сайд хүн.
Улаанбаатар утаандаа нэрвэгдчихсэн. Дэлхийн хамгийн аюултай хотуудын нэг болчихсон. Энэ бол Н.Цэрэнбатын л хариуцсан ажил мөнөөс мөн. Хөдөө тал нь уул уурхайн хөлд тээрэмдүүлчихсэн. Дэлхийн хамгийн өрөвдөлтэй улсаар нэрлэгдчихсэн. Бас л Н.Цэрэнбатын хийх ёстой ажил юм.
Ийм байхад жуулчид ирэх үү. Эрхэм сайд “Дэлхийн ногоон элч” болох уу. Хариулт нь “…Үгүй” гэж гарна. Тэгэхээр Лондон хотод төвтэй Дэлхийн ногоон байгууллагынхан сайд Н.Цэрэнбатыг шагнаад байна уу, шоглоод байгаа юм уу. Ойлгохгүй байна.
Эх сурвалж: www.polit.mn