Манай улсад 535 мянган га-д ойжуулалт хийхээр төлөвлөгджээ

Манай улсад 535 мянган га-д ойжуулалт хийхээр төлөвлөгджээ

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Blue Sky” зочид буудалд “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулган” өнөөдөр болж, уг чуулганыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нээж үг хэллээ.

 

Тэрбээр: “Дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гарах болсон хүндрэл бэрхшээлүүд нь Монгол орны төдийгүй Ази тив, дэлхийн бусад улс орнуудад ч тулгарч байна. Иймд мод тарих, ойг нөхөн сэргээх, ойжуулах ажил нь маш өндөр ач холбогдолтой чухал ажил юм. Монгол оронд ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажил 1970-аад оноос хийгдэж эхэлсэн харьцангуй залуу салбар. Өнөөгийн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойжуулалт, ойг нөхөн сэргээж ажлын талаар олж авсан ололт амжилт, үр дүнгээ бататгах, шинэчлэх, сайжруулах шаардлагатай байна. Иймд “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулж байгаа” хэмээн онцлов. Мөн энэ үеэр ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажилд гар бие оролцож байгаа салбарын төлөөлөл болсон хүмүүсийг шагнаж урамшуулав.

 

Монгол орны хэмжээнд 1,701.3 мянган га ой түймэрт нэрвэгдсэн, 134,8 мянган га ой ойн хөнөөлт гавж, өвчинд нэрвэгдсэн, 104,8 мянган га талбайд мод бэлтгэсэн гэсэн тоо баримт байна. Дэлхийн нийт газар нутгийн 30 орчим хувийг эзлэн ургадаг ой мод нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгаануудын нэг болсон нүүрс хүчлийн  хийг 80 хувь хүртэл шингээдэг гэдгээрээ онцгой чухал ач холбогдолтой юм.

 

Өнөөгийн байдлаар манай улсад  535,0 мянган га талбайд ойжуулалт хийхээр, 1,202.4 мянган га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах ажил гүйцэтгэхээр 43.0 мянган га талбайд өсвөр модыг хамгаалах ажил авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагджээ. Ой доройтож хомсдолд өртсөөр байгаа өнөө үед ойжуулалт ойг нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, түүний чанар, үр дүнг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen