Багш, ажилчид өнөөдөр Сангийн яамны гадаа жагсана

Багш, ажилчид өнөөдөр Сангийн яамны гадаа жагсана

 

Багш, ажилчид өнөөдөр Сангийн яамны гадаа жагсаал зохион байгуулахаар болжээ. Улмаар 2019 онд дахин ажил хаялт зарлахыг үгүйсгэхгүй гэдгээ мэдэгдлээ. Учир нь 2018 оны есдүгээр сарын 14-ны өдөр БСШУСЯ, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн   холбоо, Сангийн яам, ХНХЯ,  Засгийн газраас томилогдсон эрх  бүхий хүмүүсийн гаргасан санал хүсэлтийг үндэслэн зургаан зүйлд нэмэлт хэлэлцээр байгуулсан.

Тус  хэлэлцээрийн нэгдүгээр заалтад зааснаар  2018 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эрдэм шинжилгээний ажилтан болон нийт багш ажилчдын цалинг долоон хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон юм. Хэлэлцээрийн биелэлт дөрвөн сарын турш хэрэгжихгүй байсаар өдийг хүрсэн учир ийнхүү жагсаал зохилн байгуулахаар болжээ. 

Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах албан чиглэлийг БСШУСЯ-ын сайд Ц.Цогзолмаа нь аймаг нийслэлийн засаг дарга нарт хүргүүлсэн ч Сангийн яамнаас захиран зарцуулах эрхийг өгөхгүй байгаагаас  дээрх шийдвэр хэрэгжээгүй гэлээ. 

Б.Аз

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen