ХЭЛЭЛЦЭЭР АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
МҮЭ-ийн холбооноос есдүгээр сарын 19-нөөс улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газартай хөдөлмөрийн хамтын маргаан үүсгээд байгаа. Энэ дагуу Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, АОЭНХ-ны төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээрийг өчигдөр /2017.10.24/ эхлүүллээ.
Багш, эмч төдийгүй бага цалинтай олон мянган төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцээрийн хүрээнд МҮЭ-ийн холбооноос тавьж эхний ээлжинд 2017 онд цалинг нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг төсвийн тодотголд тусгуулахаар тохиролцоонд хүрлээ. Харин 2018 онд цалинг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх эх үүсвэрийн асуудлыг ОУВС-тай шуурхай тохиролцож хэлэлцээрт тусгахыг МҮЭ-ийн холбооноос санал болголоо. Цалин орлогоо нэмэгдүүлэх бусад эх үүсвэрийг салбарын яамд, байгууллагын түвшинд бий болгох зохицуулалтыг хавсралтаар батлахаар тогтлоо.
Хэлэлцээр бусад асуудлаар өнөөдөр үргэлжилнэ.