Мөнгөн усны ганцхан жижиг дусал л хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг
Мөнгөн ус нь байгалийн шингэн төлөвт хүнд элемент юм.
Мөнгөн усны ганцхан жижиг дусал л хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулдаг учраас ДЭМБ-аас хүний эрүүл мэндэд хор уршиг үзүүлдэг химийн бодисын эхний 10-т багтаасан байдаг.
Монгол Улс дэлхийн бусад улс орнуудын адил мөнгөн ус хэрэглэхийг хориглож, мөнгөн усны тухай МИНИМАТА-гийн конвенцид элсэн,уг конвенцийг хэрэгжүүлэн ажиллаж байна
Алтны бичил уурхай хэрэглэгчдийн хувьд мөнгөн усны хордлогоос сэргийлэх үндсэн гол зам нь мөнгөн ус хэрэглэхгүй байх явдал гэдгийг НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын лабораторийн химич Д.Баатарцол хэллээ.
Харин ард иргэдийн хувьд мөнгөн ус агуулаагүй халууны шил, өдрийн гэрэл худалдаж авах, гэрт чинь халууны шил, өдрийн гэрэл хагарсан тохиолдолд бичил соруулаар соруулж аваад тагтай усанд хийж таглах хэрэгтэйг зөвлөлөө. Дэлгэрэнгүйг видео мэдээллэээс үзнэ үү.
(Энэхүү мэдээллийг БОАЖЯ, Швейцарийн хөгжлийн агентлагийн захиалгаар бэлтгэв.)