“International Spirits Challenge 2018”аас үндэсний бүтээгдэхүүнүүд алт мөнгөн медаль хүртжээ

 

"International Spirits Challenge 2018” олон улсын уралдаанд улаан буудайгаас гарган авсан, дээд зэрэглэлийн архины чанарын шалгаруулалтад үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгчийн "Чингис Платинум” брэнд алтан медаль авч "Чингис Голд” брэнд мөнгөн медалийг хүртжээ.

“International Spirits Challenge 2018”аас үндэсний бүтээгдэхүүнүүд алт мөнгөн медаль хүртжээ

Тус олон улсын тэмцээн нь дэлхийн хэмжээнд нэр хүнд амт чанараараа танигдсан брэндүүдийн бүтээгдэхүүнийг тусгай мэргэжилтнүүдийн оролцоотойгоор шалгаруулан 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жил тухайн тэмцээнд 124 нэр төрлийн бүтээгдэхүүн өрсөлдөж 27 бүтээгдэхүүн алтан медаль авснаас "Чингис платинум” брэнд тэдгээрийн нэг нь болжээ.

Өмнөх жилүүдэд энэхүү олон улсын уралдаанд Монгол улсыг төлөөлөн уг бүтээгдэхүүн оролцож байгаагүй бөгөөд энэ удаад үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгчийн "Чингис платинум” болон "Чингис голд” архи оролцож тэргүүлэх шагнал авсан нь манай улсын үйлдвэрлэлийн салбарын хувьд онцлох үйл явдал болсон юм.

 

 

“International Spirits Challenge 2018”аас үндэсний бүтээгдэхүүнүүд алт мөнгөн медаль хүртжээ
“International Spirits Challenge 2018”аас үндэсний бүтээгдэхүүнүүд алт мөнгөн медаль хүртжээ

 

 


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen