Кабул хотын захад үйлдсэн халдлагын хариуцлагыг талибууд хүлээв

Кабул хотын захад үйлдсэн халдлагын хариуцлагыг талибууд хүлээв

 

Хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний босогчид Афганистаны нийслэл Кабул хотын захад болсон дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээсэн тухай телевизийн Tolo News суваг мэдээлжээ.
 
Дэлбэрэлт мягмар гарагт Пагман хошуунд болсон байна. Афганистаны хэвлэлүүдэд мэдээлснээр, амиа золиослогч террорист халдлага үйлджээ. Халдлагын улмаас зургаан хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамны төлөөлөгч мэдээлсэн байна.
 
Афганистаны Дотоод хэргийн яамны төлөөлөгчийн хэлснээр, халдлагын бай нь тус улсын цэргүүдийн сууж явсан автомашин болжээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen