Телевизийн байрны гадна халдлага болж, сэтгүүлч амиа алджээ

Телевизийн байрны гадна халдлага болж, сэтгүүлч амиа алджээ

 

Афганистаны нийслэл Кабул хотноо байрлах "Шамшад” телевизийн байрны гадна хүчтэй дэлбэрэлт болсон талаар "Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг үйл явдлын улмаас нэг хүн амиа алдсан хэмээн Кабул хотын Цагдаагийн газраас уламжлав.

 

Амиа алдсан хүн тус телевизийн сэтгүүлч байжээ. Афганистан улсад өнгөрсөн онд 13 сэтгүүлч халдлагын золиос болж амиа алдсан гэнэ.

 

Террорист халдлага болохоос хэдхэн цагийн өмнө Афганистаны тусгай хүчин уг телевизийн байрыг хамгаалалтадаа аваад байжээ.

 

Халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч "Халифатын вант улс” бүлэглэл хүлээсэн байна.

 

Тус бүлэглэл Сири, Ирак дахь хүчээ алдаж, улмаар олон тооны террористууд нь Афганистан руу дүрвэсэн хэмээн Пентагон өмнө нь мэдээлсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen