Үнэ хүрэх цагаар

Үнэ хүрэх цагаар

 

Хөгшин муу гунж минь идэшний цагаар үнэд хүрдэг гэдэг шиг УИХ-ын гишүүн С.Жавхланг эрх баригчид гуйх цаг ирдэг л юм байна.

Уг нь гишүүд маань өдийг хүртэл чуулганы танхимд шинэковоороо дуудуулаад л, хэрэгтэй ч юм шиг хэрэггүй юм шиг элдвийн зүйл яриад л суудагсан. Бидэндээ бол мундаг чадалтай дуучин, шударга эх оронч нэгэн боловч, тэдэнд болохоор юу ч мэдэхгүй нусгай жаал байсан болохоор л ингэж адлагддаг байсан болов уу.

Гэхдээ нусгай жаал өнөөдрийн нөхцөлд үнэ цэнэтэй нэгэн болно гэж 65-ын бүлгийнхэн гадарлаж байгаагүй биз.

Учир нь УИХ-д Засгийн газрыг унагах, унагахгүйгээрээ 37/37 болж хуваагдаад байна. Ардчилсан нам УИХ дахь бүлгийн гишүүддээ Засгийн газрыг унагах санал өг гэсэн чиглэлийг өгсөн. Тиймээс 37-г харьцах 37 гэдэг тоо бий болсон. Хэрвээ АН-ын бүлгийн гишүүд өөр өөрийн үзэл бодолтой, түүндээ үнэнч байдаг бол манай гавьяат нэг их үнэд ороод байхгүй л дээ.

Гэвч нам дотор нэгдсэн улс намын шийдвэрээ дагахгүй бол хариуцлагад унах аюултай учраас тэдэнд ямар ч үзэл бодол, итгэл үнэмшил байгаад хэрэггүй. Намын дарга л “за” гэсэн бол өчиггүй “за” гэхээс аргагүй юм.
Ингэж л манай гавьяатад төрийг удирдах хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулах цаг иржээ. Хэлсэн болгоныг нь шоолж суусан нөгөөдүүл харин өлмийд нь сөгдөж, улыг нь долоох нь холгүй явж байгаа байлгүй. Гэхдээ эх орны хүү сөгдсөн болгонд найр тавилгүй зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Ордонд хоноглож, ажил хаяад ч тоохгүй байсан тэднийг тоож харах цагийг ашиглаж, өөрийн үгээ хэлж, зарим асуудлаа шийдвэрлүүлж, яадаг юм яриад байснаараа бүгдийг нь дээл өмсүүлсэн ч болохоор цаг үе ирээд байна шүү дээ.

http://undesten.mn/75282.html

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen