“Цагийн зурвас” номын нээлт боллоо

“Цагийн зурвас” номын нээлт боллоо

 

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон "Цагийн зурвас” номын нээлтээ хийлээ. Нээлтэд УИХ-ын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбаа, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Монгол Улсын Ардын Уран зохиолч, Яруу найрагч Т.Галсан, УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэй гишүүдийн төлөөлөл, түүний найз нөхөд, гэр бүлийн хүмүүс оролцлоо. 

Хүрэлцэн ирсэн зочид номын зохиолчид халуун баяр хүргэж, сэтгэлийн үгээ дэлгэв.  Тэрбээр энэхүү номоо 4 жилийн өмнөөс эхлэн  бичсэн бөгөөд маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа, судалгаа шаардсан бүтээл болсон хэмээн онцолсон. Бүтээлээ Монгол улсын социализмийн үе, ардчилсан нийгмийн 25 жил, хагас зууны Монгол улсын хөгжил, дэвшил болоод дэлхий нийтийн үйл явдлуудыг бодит хүний амьдрал дээр тулгуурлан бичжээ.  Мөн өөрт чухал гэж бодогдсон төдийгүй монголын ард түмний нийтлэг ой санамжинд тогтсон нийгэм, эдийн засаг, улс төрийн үйл явдлуудыг харуулахыг хичээсэн хэмээн ярилаа. 

 

 

 

 

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen