Дина Уайт Мэйвезерт ”алганы амт” үзүүлнэ
Өнгөрсөн 10-р сард 41 настай боксчин Флойд Мэйвезер холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедовтой боксын дүрмээр тоглож болох юм гэж хэлж байжээ. Тэр үед UFC-гийн тэргүүн Дина Уайт тулааныг зөвхөн UFC-гийн шийдвэрээр л хийх боломжтой гэж мэдэгдэж байсан билээ. Тэгвэл саяхан Уайт дээрх асуудлаар тайлбар хийжээ. Тэрбээр "Мэйвезер үнэхээр бокс тоглохыг хүссэн гэж үү? Бидний хариулт бол үгүй. Тэр нөхөр бидэн дээр өөрөө ирэх ёстой, тэр цагт түүнд бид таван салаа боовны амт үзүүлэх болно. Эхлээд бид түүнд найр тавьсан, харин одоо түүний ээлж. Аль нэг тал нь буулт хийгээгүй цагт юу ч шийдэгдэхгүй" гэсэн байна.
Нурмагомедовын хувьд МакГрегортай тулалдсан нь багадсан бололтой. Тиймээс тэрбээр UFC-гийн хөнгөн жинд дэлхийн аварга болмогцоо Мэйуэзерт тулалдах санал тавьсан юм. Харин MMA Fighting-ийн зүгээс 11-р сарын 16-нд мэдэгдэл хийхдээ Мэйвезер Нурмагомедовтай хийх тулааны хэлцлийн нөхцлийг өөрөө шийдэх эрхтэй гэсэн билээ. Мэйвезерийн үзэж буйгаар, Оросын тулаанч эр 9 орноор хэмжигдэх мөнгөн шагнал хүртэх чадваргүй гэнэ.
Одоогоор Мэйвезер болон Нурмагомедов нар л нэг ч ялагдалгүй байгаа билээ. Америк эр нийтдээ 50 ялалтын эзэн болсон бол Нурмагомедов одоогоор 27 ялалт байгуулж нэг ч ялагдаагүй яваа юм.
Эх сурвалж www.wikimon.mn