Иргэд, олон нийтийг худал мэдээ мэдээлэлд итгэхгүй байхыг анхааруулж байна!

Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хятад улсаас иргэдийн оруулж ирдэг гэр ахуйн тавилгууд стандартад нийцэхгүй, химийн хорт бодис их хэмжээгээр агуулагддаг учир авахгүй байхыг анхааруулсан мэдээлэл цацагдсан.

Тодруулбал, “манай улсад өнөөдрийг хүртэл энэ талын стандарт боловсруулагдаагүй түүнд тавих хяналт байхгүй учир иргэд Хятад улсаас барилгын зориулалттай дээрх шаардлагыг хангаагүй хавтангаар гэр ахуйн тавилга хийж иргэдийн эрүүл мэндийг хохироосоор байна. Харин Хятад улс Е0 хавтангаар хийсэн тавилгандаа тусгай тэмдэглэгээ хийж сертификат олгодог байна.Е0 стандартын хавтангаар хийсэн тавилганд формалдегидийн агууламж 100 гр-д 0.5 мг/л хэмжээнээс бага, байгаль орчинд ээлтэй, эко тавилга гэж тооцогддог” гэсэн утгатай мэдээллийг санаатайгаар түгээсэн байна.

Дээрх мэдээлэл нь худал бөгөөд энэ мэдээллийн ард нэгэн хувь хүн өөрийн ашиг сонирхлын дагуу хятадаас гэр ахуйн тавилга нийлүүлэх зорилготой байж болзошгүй юм. Тиймээс иргэд, олон нийтийг энэ мэт худал мэдээлэлд итгэхгүй байхын анхааруулж байна.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen