Монгол банхар

 

Нас өндөр болж зөнөх шахуу болсон хөгшин монгол нохой хөдөө ганц гэрээрээ амьдрах залуухан гэр бүлд хань болдог байлаа. ан гөрөө хийж дийлэхгүй хааяа Мал хараа дагаж явна хааяа нэг хуцхаас илүү чадалгүй шүдгүй болсон хөгшин банхар байж. Залуу эзэн бараг л өөртэй чацуу шахуу болохоор түүндээ их л дасаж хайрладаг байлаа. Хөгшин монгол нохойны бие цаг өнгөрөх тусам дордсоор хоолоо ч идэж чадахгүйд хүрч байсан юм эзэн нь хааяа хөөрхий хөгшин монгол нохойг ингэж зовоож бхаар эртхэн унтуулах тухай бодсон ч дассан сэтгэл нь түүнийг зүрхлэхгүйд хүргэдэг байлаа. хавар болж эд ногоо цагаа гарч байх үед 20 иодхон минутын бороо ороод зогсов борооны дараа залуу гэр бүлийн 2 настай хүүхэд гэрийнхээ гадна хөөрцөглөн тоглож байх үед хөгшин монгол нохой гэнэт ухасхийн босож нялх хүүхдийг амандаа зуун уул өөд бүх тамираа шавхан давхиж одох нь тэр. Хүүхдийн ээж уйлан уйлан араас нь гүйхэд гэрийн эзэн залуу эртхэн л буудах байсан юм гэж гэмшсээр одоо л буудаж алах тухай бодсоор буугаа шүүрэн араас нь гүйж гарав. Хөгшин банхар давааны цаахан талд хүүхдийг тавьсанаар өөрөө байдгаараа айхлан хэвтэхэд залуу эзэн араас нь ирээд яг буудах гэснээ хүүхдийнхээ эсэн мэнд бгааг хараад нохойгоо ч өрөвдөөд буудаж чадалгүй чулуугаар нилээн гөвшиж орхиод хүүхдээ тэврэн эргээд алхахад хад чулуу дугарах мэт чимээ гарах нь тэр яарсаар даваан дээр гараад харвал 20-30км цаг хурдтай 150-200см өндөртэй үерийн ус гэр орон зэлэнд уяатай бсан тугал цөөн хэдэн ишигтэй юутай ийтэй нь хаман одсон бсан Юм гэнэ лээ. Залуугийн нүднээс харамссан биш нохойныхоо буянаар эхнэр хүүхэдтэйгээ амьд гарсаны төлөөс нулимас том томоор дуслан байлаа. Ингээд хөрш зэргэлдээ айлдаа хоноод өглөө нь буйраа эргэтэл хөгшин монгол нохой сая нэг санаа амарлаа гэлтэй нүдэнд нь нулимас торон амьсгал хураасан бсан юм гэнэ лээ... монгол нохой газар хөдлөлт үер ус байгалийн аюулт үзэгдэлийг лав маш соргогоор мэдэрдэг гэдэг.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen