Эрдэмтдийн эдгээр бүтээл алга болоогүй байсан бол манай дэлхий тэс өөр байх байсан!
Ухаалаг, авьяаслаг эрдэмтдийн бүтээсэн маш олон уран бүтээл бидний амьдралыг өөрчилж байдаг билээ. Тухайлбал, гар утас, интернэтгүйгээр та одоо амьдралаа төсөөлөх үү? Гэхдээ эдгээр зүйлс байгаагүй ч бид өмнө нь амьдарч чадаж л байсан шүү дээ. Тэгвэл бид танд алга болсон уран бүтээлүүдийн талаар сонирхолтой баримтыг хүргэе. Хэрвээ зарим бүтээл нь одоог хүртэл байсан бол хүн төрөлхтний амьдралд нэлээд тус хүргэх байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй юм.

1Страдивари хөгжмийн зэмсэг
Италийн зохион бүтээгч Антонио Страдивари (Antonius Stradivarius)-ийн зохиож байсан хөгжмийн зэмсэг маш өндөр үнэд хүрэх гэнэ. Түүний бүтээсэн хийл, альтр, гитар зэргийг байшин, эсвэл машин, үнэт чулуугаар ч сольж болно. Хийл бүрийн үнэ хэдэн мянган доллар хүрэх магадлалтай. Учир нь эдгээр хөгжмийн зэмсэг бусадтай адил дугарахгүй, чанартай бөгөөд орчин үед маш ховор гэнэ.

2Үхлийн гялбаа
1930 онд Тесла "үхлийн гялбаа"-г нээсэн бөгөөд энэхүү бүтээлээ Телесила хэмээн нэрлэсэн байна. Эрдэмтний хэлж байгаагар үхлийн гялбаа нь онгоц, автомашин болон дайны талбарыг 300 км-ийн радиусын дотор устгах чадалтай гэнэ.
Ийнхүү өөрийн бүтээлээ танилцуулсны дараа Теслагийн бүтээлийг хүн төрөлхтөн хулгайлахыг хичээжээ. Ингээд тэрээр хүн төрөлхтөн энэ төрлийн хүчтэй зэвсэгтэй байх ёсгүй гэж үзсэн учир устгахаар шийдсэн байна. Магадгүй энэ нь сайн хэрэг биз.

3Хүйтэн цөмийн хайлш
Та Төмөр хүний реакторыг санаж байна уу? Энэхүү төхөөрөмж нь “хүйтэн цөмийн хайлш”-ийн арга замаар ажилладаг. Өөрөөр хэлбэл, энэ нь бүхэл бүтэн цахилгаан станц мэт энергийг ялгаруулах чадвартайгаас гадна их зай эзлэхгүйгээр таны халаасанд ч багтана. 1989 онд профессор, сэтгүүлч Евгений Майлоу ийм төхөөрөмжийн үйл ажиллагааг хянасан гэнэ. Өөрийн номнуудынхаа нэгд тэрээр “хүйтэн цөмийн хайлш”-ийг амжилттай ашигласан туршлагынхаа талаар бичсэн байна. 2004 онд Майлоу нас барсан юм. Олон эрдэмтэн болон үл итгэгчид түүний номыг зүгээр л төсөөлөл хэмээн үзэж байгаа бөгөөд туршилтыг явуулаагүй гэдэгт итгэлтэй байгаа аж. Харамсалтай нь бид үнэнийг хэзээ ч мэдэх боломжгүй.

4Cloudbuster
Эрдэмтэн Вильгельм Рейх (Wilhelm Reich) нэрс тарих дуртай байсан ч тогтмол бус хур тунадас орохгүй байсны улмаас түүний ургамал, жимс үхэж байсан юм. Тиймээс тэрээр "Cloudbuster" хэмээх төхөөрөмжийг бүтээхээр шийдсэн гэж түүхэнд тэмдэглэгдсэн байна.

5"Sloot" тоон кодлох систем

6Цахилгаан машин

7Райфын төхөөрөмж
