40 жил тоосонд дарагдсан "Porsche" машиныг дуудлага худалдаанд тавьжээ
1962 онд европын зах зээлд зориулж үйлдвэрлэсэн ховор төрлийн Super 90 спорт загварын Porsche 356В машиныг АНУ-д дуудлага худалдаанд тавьсан байна. Энэхүү машин сүүлийн 40 жил гаражид хөдөлгөөнгүй зогсжээ.
Угтаа энэ машин 1970-аад онд АНУ-д ирсэн Германы нэгэн санваартных байсан аж. Сүүлд нь тэрээр машинаа одоогийн эзэнд худалдсан бөгөөд тэрээр сүүлийн 40 жил машиныг гаражнаас огт гаргаагүй аж. Машины дотор тал нь яг хуучин хэвээрээ байгаа бөгөөд юуг ч засч, өөрчлөөгүй байна.
Машин 71 мянган километр явжээ. Энэхүү машин саарал өнгөтэй бөгөөд улаан өнгийн даавуун доторлогоотой аж.
Спортын машин 90 морины хүчин чадал бүхий 1,6 литрийн дөрвөн цилиндиртэй бөгөөд Super 90 загварын хувьд үндсэн хөдөлгүүрийг заводад сольсон байна. 934 килограмм жинтэй энэ машин барагцаалвал 10 секундад 100 км-ийн хурд авч чаддаг байжээ.
Машиныг 56,5 мянган ам.доллараар үнэлсэн байна.
С.Инда
Bataar.mn